НИЙГЭМ

Зөрчил гаргасан ААН-үүдэд нийт 10.5 сая төгрөгийн торгуулийн ногдуулжээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд СХД-ийн МХХ-ээс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 1075 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрч байгаа зөрчлүүдийн хүрээнд 10 сая 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, СХД-н 5-р хороонд байрлах “ОД” авто угаалгын газар, “Nice” дэн буудал болон билльярд ажиллуулдаг иргэн н.Гантөмөрийн эзэмшлийн газрын талаар иргэдээс удаа дараа гомдол ирж МХХ-ийн байцаагч нар шалгалт хийхэд энэ газар анхнаасаа тусгай зөвшөөрөл аваагүй ажиллаж байжээ. Авто угаалгын газарт ажиллаж байгаа залуучууд хаасан байгаа билльярд,  дэн буудалд орж тоглон захирамжийн биелэлтийг хангахгүй байсан учраас мэргэжлийн хяналтын байцаагч нар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Иймд иргэд, ААН, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдал, covid-19 халдвар гарсан үед  олноороо цуглахгүй байх, архидан согтуурахгүй байх, янз бүрийн газар цуглаж тоглохгүй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: СХД-ийн МХХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button