ДЭЛХИЙ

Испанийн мөсөн ордонд цогцос хадгалахаар болжээ

Испанид коронавирусийн улмаас өдөрт 462 хүн нас барж, нас барсан хүний ​​тоо 2182-д хүрчээ. Үүний талаас илүү хувь нь Мадрид хотод бүртгэгдсэн байна.

Өчигдөр /2020.03.23/ Мадридын захирагч Хосе Дуис Мартинес Альмейда Испанийн Засгийн газарт Мадрид хотын оршуулгын товчоод нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй байгаа, моргийн ажилтнуудад хамгаалалтын хувцас, хэрэгсэл байхгүй байгаа талаар мэдээлжээ.

Иймд Мадрид хотын мөсөн гулгуурын талбайд цогцос хадгалахаар болж, Испанийн цэргүүд цогцсуудыг тийш нь хүргэхээр болсон аж.

ЭХ СУРВАЛЖ: france24.com

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button