ДЭЛХИЙ

Covid-19: “Халуурч, ханиалгаагүй ч үнэр, амт мэдрэхгүй байвал эмчид үзүүлэх нь зөв”

Их Британийн чих, хамар хоолойн эмч нарын холбоо, шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтнүүдэд үнэр, амт мэдрэхээ байх шинж тэмдэг илэрч буй талаар мэдээлсэн байна. 

Өмнөд Солонгост тус вирусээр өвчилсөн хүмүүсийн 30 хувьд нь дээрх шинж тэмдэг илэрч байсан гэх судалгаа байгаа юм. Үнэр, амт мэдрэхээ байх нь ер цөөнгүй төрлийн амьсгалын замын өвчнүүдэд тохиолддог бөгөөд, шинэ коронавирусийн бас нэгэн илрэх шинж тэмдэг байж болохоор байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тал дээр судалгаа хийж, албан ёсоор зарлах эсэхээ шийднэ гэх байр суурийг илэрхийлжээ.

Их Британийн эмч нар ийн, "Хэдий халуурч ханиалгаагүй ч үнэр, амт мэдрэхээ больсон бол эмчид үзүүлэх нь дээр” гэсэн зөвлөгөөг гаргасан байна. АНУ-ын эмч нар мөн ижил төрлийн зөвлөмж гаргасан нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button