ДЭЛХИЙ

Энэтхэгийн 1.3 тэрбум хүн хөл хорионд орлоо

Коронавирусийн тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.

Н.Моди орон нутгийн цагаар өчигдөр /2020.03.24/ 20:00 цагт иргэддээ хандан үг хэлсэн байна. Хөл хориог 00.00 цагаас мөрдөж эхлэх бөгөөд гурван долоо хоногийн турш иргэд гэрээсээ гарах хориотой болжээ. 

Тэрээр “Хөл хорио 21 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд ямар ч шалтгаанаар гэрээсээ гарах хориотой. Энэ нь вирусийн тархалтыг зогсоох ганц арга юм. Мөн иргэд та бүхэн цуу ярианд итгэлгүй, албаны заавар зөвлөгөөг дагахыг уриалж байна” гэжээ.

Одоогоор Энэтхэгт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, арван хүн нас бараад байна.

ЭХ СУРВАЛЖ: aljazeera.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button