ДЭЛХИЙ

Исландын иргэнээс “COVID-19”-ийн ХОЁР ОМОГ илэрчээ

Исландад коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн нэгээс уг вирусийн хоёр омог нэгэн зэрэг илэрсэн гэж “deCODE genetics” компанийн тэргүүн Кари Стефанссон мэдээлжээ.

Уг өвчтөнд халдсан хоёр дахь омог нь Хятадын Ухань хотод илэрсэн коронавирусийн анхны хувилбарын мутаци аж. Энэ нь давхар халдвар авсан анхны тохиолдол байж магадгүй аж.

Өвчтөн мутацид орсон вирусийн халдвартай хүмүүсээс халдсан учир хоёр дахь омог нь илүү түрэмгий гэж Исландын судлаачид таамаглаж байна.

Одоогийн байдлаар Исландад халдварын 588 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: grapevine.is

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button