Нийгмийн

Герман улсаас их хэмжээний маск авахаар 117 сая төгрөг шилжүүлээд залилуулжээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бүрэнбаатар иргэдэд цахимаар явж буй залилангаас сэрэмжтэй байхыг санууллаа.

Шинэ төрлийн коронавирустэй холбогдуулаад, дэлхийд үүсээд буй нөхцөл байдлын тухай сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд залилах гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллүүд асар их түгэж байна. Энэ нь зөвхөн манай оронд бус дэлхийн улс орнуудад ч мөн түгээмэл тохиолдож байна. Дэлхийн алдартай брэндүүд, үйлдэрлэгчдийн нэрийг ашиглан, хуурамч аккаунт нээж иргэдийг залилах үзэгдэл их гарах болсон. Мөн коронавирустэй тэмцэж буй алба хаагчдын нэрийг ашиглаж, хуурамч хаяг нээн хандивийн мөнгө цуглуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Герман улсаас маск өгч явуулах нэрийдлээр 117 сая төгрөг залилсан хэргийг шалгаж байгаа. Тиймээс иргэд сандрахгүй байж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос өөрсдийгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлье

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button