Нийгмийн

ХӨСҮТ: Уушгины хатгалгаа туссан хүмүүсээс "COVID-19” илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээ мэдээллийг хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмнэлэгт тусгаарлагдсан иргэд болон тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тандалт судалгааны тухай мэдээллийг өгөв.

Алтанбулагийн боомтоор Сэлэнгэ, Орхон аймгуудад тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс 24 хүнд санамсаргүй түүврийн аргаар СOVID-19 халдварын шинжилгээ авахад коронавирус илрээгүй.  ХӨСҮТ-д одоогийн байдлаар 186 хүнд тандалт шинжилгээг хийж, хяналт тавин ажиллаж байна. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээг авч хянаж байгаа. Истанбул чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн зорчигдоос шинжилгээг авч байна. Нэг хүнээс 5 төрлийн арчидасаас шинжилгээг авч хийж байгаа. Лабораторийн шинжилгээг өдөр бүр протукол хөтөлж хянаж байгаа тул иргэд шинжилгээнд эргэлзэх хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button