НИЙГЭМ

Герман, Япон, БНСУ-аас иргэдээ дөрөвдүгээр сарын 1-нээс татаж авна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус штабын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Герман, БНСУ, Япон улсаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ авч ирнэ” гэлээ.

Мөн ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “усгаарлагдсан хүмүүсийг ажлаас халах тухай санал гомдол ирж байгаа. ААН, төрийн байгууллагын удирдлагууд тусгаарлагдсан хүмүүсийг халж болохгүй. Тусгаарлах байрнаас гарахад нь бид 14 хоног тусгаарласан гэсэн тодорхойлолтыг өгч байгаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тул зөв талаас нь ажиллаарай гэдгийг хэлье” хэмээв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button