НИЙГЭМ

Дуучин Ану Ерөнхий сайдад хандан уриалга гаргав

Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану “Охидын түүх”, “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагаараа дамжуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уриалга гаргажээ.

Дэлхийн 185 улсад тархаж байгаа шинэ Коронавирусын дэгдэлтийг Дэлхий эрүүл мэндийн байгууллага цар тахал ангилалд оруулж зарласан. Ингэснээр COVID-19 вирусээр халдварладаг өвчин нь дэлхий нийтийн аюул болсныг хүлээн зөвшөөрч байгаа юм.
COVID-19 цар тахал тархсан дэлхийн улс орнууд энэ онцгой нөхцлийг аль болох эрсдэл байгаатайгаар даван туулахын тулд хүн ардынхаа эрүүл мэнд, эдийн засаг, аюулгүй байдал зэрэгт анхаарал тавьж ажиллаж байгаа ба үүн дотроо зорилтот бүлэг рүү хандсан арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байна. Хорио цээр тогтоосон цагаас эхэлж хоол хүнсний хэрэглээ хомс айл өрхийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж эрүүл мэндээрээ хохирох аюул нүүрлээд байгаа ба дахин нэг сарын хорио цээрийг хэрхэн даван туулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Иймээс орлого багатай өрхийн хүүхдүүд, өвчтэй иргэд, өндөр настан гэх мэт бүлгийн иргэдийн хоол хүнс, дархлааг дэмжих “ХҮНС БА ДАРХЛАА” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул Монгол Улсын Ерөнхий Сайд таныг энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг уриалж байна гэжээ.

https://www.facebook.com/urankholboo/photos/a.542043302525572/2973157566080788/?type=3&theater

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button