Нийгмийн

COVID-19| Японд яагаад онц байдал зарлаж, хөл хорио тогтоохгүй байна вэ

Бид танд сошиал ертөнцөд тавигдсан нэгэн сонирхолтой нийтлэлийг хуваалцъя гэж бодлоо. COVID-19 вирусийн халдвар тархаснаар улс орон бүр л өөрсдийн арга барилаар тус цар тахалтай тэмцэж байна. Зарим нь улсын хилээ хааж, бүх зүйлд хөл хорио тогтоож байхад Япон улс л энэ бүхэнд тайвнаар хандаж, торойж үлдсэн цөөхөн хэдэн ард түмний нэг боллоо. Үүний нууцыг дараах нийтлэлд ийн тайлбарлажээ.


Эсрэгээр нь би таньд илүү ихийг хэлье.
Японд гурван долоо хоногийн өмнө ерөнхий боловсролын сургуулиудад зарласан хорио цээр дуусаж 4-р сарын 1-ний өдрөөс (Японд хичээлийн шинэ жил) бүх хүүхдүүд ердийн журмаар хичээлдээ явж эхлэх үү?

Өнөөдөр дэлхий даяар эрүүл ахуйн талаар хүчтэй сурталчилгаанууд цацагдаж байна.
Янз бүрийн улс орнуудын ерөнхийлөгч, нийслэл хотын дарга нар иргэддээ гараа угааж, нүүрээ гараараа оролдохгүй байх, гар барихгүй байх, бие биенээ тэврэхгүй байх, нойтон цэвэрлэгээ байнга хийх, зохистой хоол тэжээл идэж зохистой хооллох гэх мэтэд уриалж, сургаж байна.

ХАРИН ЯПОНД БҮХ ЗҮЙЛ АРАЙ ӨӨР БАЙНА. ХЭСЭГЧЛЭН ХАРВАЛ:

  • Японд байсан хүмүүс ер нь анзаарсан байх. Япончууд огт үнэргүй, ямар нэг үнэр үнэртэж байгаа тохиолдолд мэдэгдэхгүй шахуу хөнгөн үнэртэй ус (мист, хувцас зайлагчны үнэр гэх мэт) байдаг. Үүний шалтгаан нь япончууд аймшигтай цэвэрч бөгөөд өдөрт гурван удаа шүршүүрт ордог. Энэ бол хэвийн үзэгдэл юм (өдөрт хоёр удаа – доод тал нь). Боломжтой бүх үед гараа угаах нь ч бас хэвийн үзэгдэл.
  • Япончууд тогтмол хувцасаа сольдог. Дотуур хувцасыг өдөрт хэдэн ч удаа сольж байдаг. /Энэ ч бас хэвийн үзэгдэл/
  • Японд хүмүүс бие биендээ хүрэх заншил байдаггүй. Гар барих, тэврэх, зүгээр л хүрэх нь маш дотно үйлдэл бөгөөд зөвхөн ойр дотны хүмүүсийн дунд л зөвшөөрөгдөнө. /Японы бөхийх ёс – бүх тохиолдолд/
  • Орон зай: Япончууд үргэлж зайгаа барьж байдаг. Таныг дэлгүүр эсвэл АТМ-дараалан зогсож эсвэл нийтийн тээврээр зорчихоор хүлээж байхад хэн ч таны ар дагзруу амьсгалахгүй. Орон зай – хэрэв нөхцөл байдал нь таарч байвал 1 метрээс дээш.
  • Зөвхөн улиралын чанартай гоц халдварт өвчний үед төдийгүй өдөр бүр, жилийн турш (Японы өмнөх бүх хэсгүүд шиг) улс даяар, бүх олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал цэвэрлэгээ хийгддэг. Дашрамд хэлэхэд олон зүйл автоматаар 24 цагийн турш цэвэрлэгддэг. Жишээлбэл, урсдаг цахилгаан шатны гар тавьдаг резинен хэсэг шалан доор орох үед ариутгах зоруилалттай бактерийн эсрэг уусмал цацагддаг (тусгай машин байдаг). Хүний хөл тасардаггүй завгүй газруудад хуваарийн дагуу биш байнгын цэвэрлэгээ хийж байдаг.
  • Улс даяар бүх бие засах газрууд үнэ төлбөргүй, цэвэр цэмцгэр, маш сайн тоноглогдсон байдаг тул та хүссэн үедээ гараа савантай усаар угааж ариун цэврээ сахих боломжтой.
  • Ихэнх бие засах газар нь дотуур хувцас, оймс эсвэл хувцсаа бүрэн сольж болох тусгай тавцангаар тоноглогдсон байдаг.
  • Бараг бүх хүнсний дэлгүүрүүд саван буюу угаагч бодис тавьсан тусгай угаалтууртай байдаг.
  • Дэлгүүрт байгаа ихэнх хүнсний бүтээгдэхүүн герметик, баглаа боодолтой. Ердийн төмс хүртэл гялгар уутанд хийсэн байдаг. Бүх ногоо савлагдсан байдаггүй ч, гэхдээ энэ нь маш ховор. Жишээлбэл, олон хүн япон шоколадыг худалдаж аваад нээх үедээ гайхдаг. Учир нь тугалган цаасаар ороосон биш битүү савлагдсан байдаг.
  • Хэрэв япон хүн өвдвөл бусад хүмүүст халдаахгүйн тулд маск зүүдэг. Үргэлж. Энэ бол ичмээр зүйл биш бөгөөд хэн ч түүнийг хуруугаараа чичлэхгүй.
  • Япончууд эх орноосоо гадуур аялах дургүй байдаг. Гадаад ертөнц нь тэдэнд түрэмгий, хачин, аюултай мэт санагддаг тул.
  • Японы хүнсний бүтээгдэхүүн маш өндөр чанартай бөгөөд хадгалах хугацаа маш богино. Япон улс хүнсний чанарын шаардлага нь дэлхийдээ маш чанга – учир нь олон япочнууд хүнсийг халаахгүйгээр иддэг (өндөг, далайн хоол, хүнсний ногоо, жимс, бусад зүйлс). Япон дахь хүнс нь маш чанартай бөгөөд цэвэр тул та япончуудтай адилаар түүхий хүнсийг айхгүйгээр идэж болно. Анхааруулахад тухайн хүнсийг түүхийгээр нь идэж болох үгүйг бичсэн байдаг шүү. Би энд өндөг, загас түүхийгээр нь иддэг, энэ нь ямар ч аюулгүй байдаг.
  • Япончууд маш хөдөлгөөнтэй. Тэд маш их гүйж, идэвхтэй тоглоом тоглож, спортоор хичээллэдэг бөгөөд тэд хөгшрөх хүртэлээ эрч хүч, хүч чадалаа хадгалж чаддаг.
  • Япончууд хоолондоо маш хатуу. Тарган япон хүнтэй таарах, хөгшин настай (ялангуяа эмэгтэй хүн)тохиолдол маш бага, хэдий би хэд хэдэн удаа харсан ч хэзээ, хаана гэдгийг би санахгүй байна.

Ерөнхийдөө иймэрхүү байдалтай ба өөр олон хүчин зүйл бий.

Өөрөөр хэлбэл, дэлхий даяар хорио цээр болон тусгай хорих арга хэмжээг цаазаар авах, хатуу шийтгэл ноогдуулна гэсэн айдас дор зохион байгуулж байна. Харин Японд үүнийг орчин үеийн соёлтой иргэншсэн хүний өдөр тутмын байгалийн эрүүл ахуй гэж нэрлэдэг бөгөөд үүнийг төрснөөс нь эхлэн заагаад дараа нь бүх амьдралынхаа секунд бүр дагаж мөрддөг.

Би өөр нэг сонин онцлог шинжийг анзаарсан. Японд ирээд харьцангуй удаан хугацаагаар амьдарч байгаа Европын эмэгтэйчүүд наснаасаа хамаагүй залуу харагддаг. Япон эмэгтэйчүүдийн залуу харагдах нууц зөвхөн гендээ байдаггүй гэдгийг хэлмээр байна. Бүх зүйл (уур амьсгал, хоол хүнс, амьдралын хэв маяг, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт) нь Японд амьдардаг хүнд маш ихээр нөлөөлдөг.

Хүндэтгэсэн
Владимир Белоусов
Токио, 2020 он

ЭХ СУРВАЛЖ: Анжи Ангара

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

40
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
34 Сэтгэгдлүүд
6 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Та бүхэнд
Та бүхэнд

За бараг үнэн бичсэн байна.Зуны аагим халуунд өдөрт 3 усанд орох бол юу ч биш.Аль болох хөлс нэвтрэхгүй хувцас өмсдөг.Зовлон үзсэн ард түмэн шүү дээ.Манайхан бол хээгүй гүндүүгүй ер бол заваан талдаа улс шүү дээ.Нус цэр хаях бол хориотой.

Yukon
Yukon

Uleene gehed arai denduu uleene shuu. Heden jil usiig ni uuj ysiig ni dagaj bailaa. Udortoo 1 usand orwol ih ym. Uhloo 5 s gereesee garaad oroi 8.9 ued irj bgaa alban haagch nar ajil deeree usand orloo yu. Bitgii ingej hetruulj bgaach.

Зочин
Зочин

АНУ дахиад 9сар үргэлжилнэ. Хоёр 3дах гээд давалгаа явна гэжбна. Ойрын 6-10 долоо хоногт бол хөлхорио зайлшгүй гэж байна. Халдварын тархалт байршлаа хурдан солих аюул ойой бна. Билл Гэйтсийн сангийн хөгжүүлж буй вакцин хамгийн горьдлоготой

MAI SHU
MAI SHU

Haluun orond bainga hulsuu ugaaj, huvtsasaa solij bhgui bol umhiirch duusna shu dee Hench gesen tegne Tseverch bgada bish Gadniihniig magtah durtai zarim neg gichiinuuded helchii

Зочин
Зочин

Олимп Паралимп зохион байгуулахад маш их хөрөнгө оруулалт хийсэн тул онцгой байдал зарлалгүй, байдал хүндрээгүйг харуулах талаас онцгой байдал зарлалгүй ирсэн. Олимп хойшлох шийдвэр гаргангуут Токио хотын захирагч гадуур гарахгүйг уриалсан.

MGL
MGL

Хэт халуун болохоор усанд орохгүй бол болохгүй хөлсний үнэр үнэртээд бүр хувцсанд шингэчих нь хурдан бдаг … Ийм учир усанд дор хаяж өглөө орой 2 ордог. Нэг хувцасаа өдөр болгон өмсдөггүй… бусдаар бол нийтлэл бичсэн хүний үг үнэн шүү

Unshigch
Unshigch

Bas heterhii davsalj bichsen bn. Tahin shutlee ch arai heterhii hudlaa medeelel bichihee bolimoor bn

зочин
зочин

Энэ зүгээр мааз маягаар бичсэн бна, ѳдѳрт 3 удаа дотуур хувцасаа сольдог оо?! хаашааын? баагаад шээчидгиймуу? Тийм л үнэмлэхүй цэвэр юм бол ковид19 яагаад Японд тархаад байгаан?!

Иргэн
Иргэн

Ковид-19-д өөрийн гэсэн ухамсар байхгүй. Тэр вирус “энэ усанд орсон энэ нь ороогүй” гэж ялгаж чадах нь юу л бол. Японд оргил цагаар метронд сууж байгаа хүмүүс дотор халдвар авсан хүн байвал хэрхэх нь сонирхолтой байна.

Бодит үнэн
Бодит үнэн

Өөрөөсөө болж бусдыг хохироохгүй гэсэн бодол бол яс махных, мөн уул модоор хүрээлэгдсэн тул өөрсдийгөө модны үр цацалтын нунтагаас хамгаалахгүй л бол нүд, хамараар орж аллергитэй болох учир мэдэрсэн хүн бүхэн маск зүүдэг.

Зочин
Зочин

Өрнөдөд ч адилхан өдөр болгон усанд орж, хувцсаа угаадаг. Японд бүгд зайгаа барьдаггүй гэдгийг хүмүүс өглөө орой ажил, сургуульдаа явах гэж нийтийн унаа руу уралдаж, галт тэрэг дотор чигжүүлж, Токүогын гол гудамжаар явж байсан хүмүүс мэднэ

Зочин
Зочин

Өдөрт нэг удаа усанд ихэнх хомүүс нь ордог, гаднаас ирээд. Хо

Зочин
Зочин

Ихэнх нь зуны халуунд биш бол нэг ордогишүү

Японоос
Японоос

Япон корона вирусыг тоохгүй бгаа биш шүү д. Гол нь олон хүнийг оношлох чадамжгүй, Эмнэлэгийн даац муу болохоор эмнэлэгүүдэд паник үүсэхээс л сэргийлж бн шд. Бас хуулийн заалтад бхгүй болохоор шууд хорио цээр тогтоож чадахгүй бн.

Barij idev
Barij idev

Hahaha manai 3jil bolson nz ih l zavaan gesiishdee usand barag orohgui gesh bi uzsen anime-aaraa tosoolool bdag ochood amidarsan nz bol hud l gesen????????

Зочин
Зочин

Танай найз хир хөлс үнэртүүлээд л явж байж дээ

Шоошо
Шоошо

Нэг зүйл мартаж хөгшид ихтэй болохоор цөөрүүлэх төрийн бодлого бий, тэгэхгүй бол асрамжийн газар руу төрийн төсөв урсаад байна, бүр хөгшид нь албаар гэмт хэрэг үйлдэж шоронд ордон мода дэлгэрсэн орон ш дээ

Иргэн
Иргэн

Үнэхээр дээрх шалтгаануудад байгаа эсэхийр цаг хугацаа харуулна биздээ. Одоо дүгнэж ярихад арай л эрт санагдаж байна.

Zochin
Zochin

Udurt 3 udaa usand oroh bitgii hel 8 honogtoo 1 orvol ih yum, bid nariig udur bur usand ordog gehed manai bagsh gaihaj bsan. Unergui humuus bish harin ch unetei humuus yu unerteed bga n medegdehgui, yaahav hurts unertei us turhdeggui

Зочин
Зочин

Yaandaaa zugeer neg yum unshaad avhiig ni avaaad yvj chadahgui archaagui mongolchuud

Зочин
Зочин

Archaagvi mongol gesnee uuruu mongol bj ergvvtej ntr

Зочин
Зочин

Япончууд үнэргүй кхкх болио япончуудаас нэг тийм нэвширсэн өмхий үнэр үнэтдэг ш дээ их чийглэгтэй нь холбоотой байх япончуудын хувцасанд ч тэр үнэр нь шингэсэн бдаг

Зочин
Зочин

Ene bicsen bugd n unen bolowc coronat ogt xolboogui.Zuer l olimpoos bolj delxii niitees bodit baidliig nuuj bgaa gj solongosiin medeegeer garc bn lee

Зочин
Зочин

zarim n arai hetruulsen baina.bi 20 jild amdrahad udurt 2-3 usand oroh 2-3 udaa dotuur huvtsas solihiig haraa ch ugui sonsooch ugui.ene medeelel 50 huvi n unen buguud avah geehiin uhaanaar handaarai.

Зочин
Зочин

За багахан шиг мэдрэлтээд байж үзээрэй..

Бодит үнэн
Бодит үнэн

Үгүй дээ дэндүү магтаж
Японд 15 жил, япон нөхөртэйн хувьд яг үнэн зүйлийг хэлье.
Японд 3 усанд ордог гэж худлаа, өдөрт нэг л ордог, дотуур хувцас бол өдөр болгон сольдог нь үнэн, хэлж ярьвал их юм байгаа ч товчлоход бусдыг хүндэлж чаддаг

Nuuts
Nuuts

Ypon covid 19 virusiig shinjilgee hiideggvi Oir hawriin emleg nar ni hun huleej awku engin haniad bsanch uzku ta gerte bai tanid em bichij ogii gj bgm bi asuusan yagad shinjilgee hiigvi bgam be gsen Manai uls shinjilgee hiideggvi uls gj bgm

LOL
LOL

za bas arai hetruulegtei shaajee haha, end amidraad heden jil bolloo uner ni diildehgui humuustei zunduu l taarsan. Ajil deer hurtel baina2 haha

Зочин
Зочин

Zarim ni khydal ajil fsyglah ved avtobys metro chiheen.zamiin garts alaan zambraagvi

Zaa
Zaa

Za zarimn bas unen sansrin yum bichjee hehehe gehde bas tal n unen bna ene ard tumnees surah avah yum tun ihkee unen

Зочин
Зочин

За япончууд ёстой аялах дуртай улс шдэ

Зочин
Зочин

ТА НАР МААНЬ НЭГ ЮМ МЭДЭХГҮЙ БАЙЖ МАГАД ЯПОНД ТҮҮХИЙ ХООЛ ЦЭВЭР ГЭЖ БИЧЖЭЭ ЗАГАСНЫ ТУХАЙД БОЛ ДАЛАЙН ЗАГАС ИХ ДАВСТАЙ ШОРВОГ ТУЛ БАКТЕРИ БАЙХГҮЙ ТУЛ ТҮҮХИЙГЭЭР ИДДЭГ ЦЭВЭР УСНЫ ЗАГАС БАКТЕРИ ИХ БАЙДАГ ЗААВАЛ БОЛГОЖ ИДЭХ ХЭРЭГТЭЙ. БУСАД НЬ

shomonz
shomonz

Зарим нэг зүйл дээр хэтрүүлэгтэй ч гэсэн ерөнхий япон хүмүүсийн дэг журамтай, хир хэмжээтэй гэсэн зүйлтэй 100% нийлж байна. Манай ажил дээр гэхэд л 1сараас хойш бүтэн хүний нүүр бараг харсангүй~~~ Бүгд масктай хүмүүс!!!

Зочин
Зочин

Өдөрт 3 удаа усанд ордог гэхээр ажил дээрээ ордог юм бхдаа. Дотуур хувцасаа 3 солино гэхээр бас л ажил дээр нь дотуур хувцас солих өрөө бдаг бж таарах нь. Жоохон хэтрүүлэгтэй мэдээлэл юм бишүү. Эсвэл өглөө, оройдоо ойрхон солиод бдаг юм бол

Зочин
Зочин

ugluu oroidoo usand ordoh bhgvi yu, zarim tohioldold ajilin gazar n gertei n oirhon bol tsaini tsagaara irj usand orchihdog. za tgd zaawal 3 geltgvi zun n ih haluun uchraas oir oirhon usand orchihdog yumoo kkk

Зочин
Зочин

ajilgui garuud l tegdeg baih.haana n tiim zav garhav dee.

Зочин
Зочин

oo tgeed hun haluutsaad holrood bvl ugaasaa usand zav gargaad orii shdee. mongol shig tgeel shoroogoo unertuuleel yvahguishde????

Зочин
Зочин

Jorlon bolgond ni dotur huvtsas solih taviur bdg ged bn zawaan malaa

Hudlaa
Hudlaa

Mash ajiliin achaalal ihte humuus udurt 3udaa usand orood dotuur huvtsasaa 2 3 soliod bj bh zav bnuu?

Зочин
Зочин

Япончуудын амны үнэр агуу шүү дээ. ямар ч үнэргүй гэчихжэээ ккк.

Back to top button