ДЭЛХИЙ

ШУУРХАЙ: Ханхүү Чарльз “Covid-19” вирусийн халдвар авчээ

Их Британийн ханхүү Чарльзийн шинжилгээний хариу эерэг гарч, шинэ коронавирусээр халдварласан нь тогтоогдсон талаар CNN агентлаг шуурхай мэдээллээ. Үүгээр Британийн Хатан хааны гэр бүлийн хүн "Covid-19” вирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж байна.

Вэйлсийн ханхүүгийн биед халуурах, бие зарайх шинж тэмдэг илэрч байсан тул Шотланд улсад байхдаа өөрөө өөрийгөө тусгаарлах арга хэмжээг авчээ. Биеийн байдал нь тийм ч муу байгаагүй тул сүүлийн өдрүүдэд гэрээсээ төрийн ажил, хэргийг хөтлөн явуулж байсан талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна. Түүнчлэн олон нийтийн газраар яваагүй тул өрөөл бусдад халдвараа тараасан байх магадлал нь бага гэдгийг гаргасан мэдээлэлдээ онцолжээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button