НИЙГЭМ

“БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэдийн судалгаанд 1820 хүн оролцсон”

Өмнөд Солонгос болон Япон улсад суугаа монгол иргэдийг эх орон руу нь татах тусгай үүргийн нислэгийг хоёр дахь удаагаа хийх болоод буй. Уг нислэгийн талаарх мэдээллийг өнөөдөр /2020.03.26/ Улсын онцгой комиссоос өгөх юм байна. Мөн Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ.

“БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус БСНУ-д суугаа Элчин сайдын яамд олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор гуравдугаар сарын 20-25-нд цахим судалгааг явуулсан.

Энэхүү судалгаанд нийт 1,820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна.

Элчин сайдын яам энэхүү судалгааны дүнг нэгтгэж Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүр уламжилж ажилласан.

Монгол Улсын Онцгой Комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар гуравдугаар сарын 26-ны өдөр албан ёсны мэдээлэл хийх тул иргэд Та бүхэн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ЭСЯ-ны фейсбүүк, цахим хуудаснаас маргааш хүлээн авч танилцана уу.

Манай иргэд судалгаанд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье”

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button