ДЭЛХИЙ

24 цагийн дотор АНУ-д 11142, Испанид 7457 шинэ тохиолдол бүртгэгджээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрчим Европ тивд өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн 24 цагийн дотор Испанид 7457 шинэ тохиолдол бүртгэгдэж, 656 хүн нас барснаар тус улс эндэгсдийн тоогоор БНХАУ-ыг давж гарлаа.

Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнуудад нөхцөл байдал тогтворжиж байна. БНСУ-д 100 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн нас барсан бол Японд энэ тоо харгалзан 114 ба хоёр байна.

Халдвар анхлан дэгдсэн БНХАУ-ын хувьд сүүлийн 24 цагийн дотор 67 шинэ тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ. Тус улсад халдварын шинэ тохиолдол гадаадын орноос зөөвөрлөгдөн орж ирэх хэлбэрээр ихээхэн бүртгэгдэх болсон талаар албаныхан мэдээлж буй.

Ингээд нөхцөл байдал хүнд хэвээр буй Итали улсад 5210 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 74386-д хүрээд байна. Хятад улсын хувьд 81285 байгаа юм.

Мөн АНУ-д 11142 тохиолдлыг нэг шөнийн дотор илрүүлснээр нийр халдварын тоо 65998-д хүрч, эрэмбээрээ дэлхийд гуравт жагсаж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button