ДЭЛХИЙ

В.Путин ажлын өдрүүдийг амралтын болгож, иргэддээ цалинтай чөлөө олгоно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.03.25/ ард иргэддээ хандан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэлх өдрүүдийг ажлын бус, бүх нийтийн амралтын өдөр болгохоор шийдвэрлэсэн тухайгаа зарлажээ. Түүнчлэн эдгээр өдрүүдэд иргэддээ цалинтай чөлөө олгоно хэмээсэн байна.

Тэрбээр, "Хамгийн чухал нь гэрээсээ тэр бүр гарахгүй байх явдал. Улсаас гаргасан дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй. Бид Европын улсуудад хэргэжиж буй шиг хатуу хорио цээр тавихгүй.

Энэ өдрүүдэд эмнэлгийн байгууллага, банкууд, хүнсний дэлгүүрүүд, хүн тээврийн үйлчилгээ хэвийн ажиллах ч ААН-үүд ажиллахгүй байх нь зөв” хэмээжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button