НИЙГЭМ

"Дараагийн хоёр нислэгээр бусад оронд суугаа иргэд ч ирж болно”

Монгол Улс Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын оронд суугаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор эх орон руу нь татсан. Тэгвэл дахин Сөүл, Токио чиглэлийн дахин хоёр нислэгийг үйлдэхээр болоод буй.

Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудаснаа,

"УОК-оос Сөүл, Токио руу захиалгат нислэг хийхээр болсон. Эхний хоёр нислэг нь тус улсуудад суугаа Элчин сайдын яамдад бүртгэлтэй иргэдэд үйлчлэх юм байна. Дараагийн хоёр нислэгийн тов тодормогц МИАТ захиалгаа нээлттэй байдлаар авна. Үүгээр бусад улсуудад суугаа иргэд ч нисэж болно гэж мэдэгдэв” хэмээн бичсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button