"Амьтад ч бас хүнсээ нөөцөлж байна гэж үү”

Их Британийн нэгэн амьтны хүрээлэн дэх Горилла сармагчин, нэжгээд хүнсний ногоог энгэртээ тэвэрч, заримыг нь амандаа хийгээд зугтаж буй зураг цахим орчинд тархжээ.
Бристол нэртэй тус амьтны хүрээлэнгийн 58 настай ажилчин Мириам Хаас өнгөрсөн долоо хоногт амьтдаа эргэхээр ирэхдээ энэ үйл явдалтай таарч, зургий нь дарж авсан гэнэ. Горилла 15 настай бөгөөд хэзээ ч ийм үйлдэл гаргадаггүй, найрсаг нөхөрсөг зантай сармагчин гэнэ. Гэвч энэ үед Мириамыг хараад зугтаж, тэвэрсэн хүнсний ногоогоо бусад амьтадтай хуваалцахаас дургүйцэж байжээ.
Мириам Хаас, "Шинэ коронавирусийн халдвараас болж хүмүүс супермаркетуудыг хоосолж байгаа. Гэхдээ амьтад ч бас ийм үйлдэл хийж байна гэж үү дээ. Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд амьтны хүрээлэн хаалгаа барьсан. Түүний хүнсний ногоо тэврээд зугтаж буй байдал яг л түгшүүрт автан хүнсээ нөөцөлж буй хүн шиг харагдлаа” хэмээн бичсэн байна.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: Metro
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.