НИЙГЭМ
Монгол оюутнууд “Covid-19” вирусийн тархалтыг мэдээлдэг сайт бүтээжээ

МУИС-ийн “HACKUM” клубийн оюутнууд шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийг цаг тутам шинэчлэн мэдээлэх Tunkhag.mn вэб сайтыг хөгжүүлжээ.
Сайт ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэлд үндэслэн статистикаа шинэчилж байх аж. “Тунхаг” нэртэй гар утасны аппликейшнийг ч залуус хэрэглээнд нэвтрүүлж буй юм байна.
Клубийн нийт найман гишүүн уг ажилд хоёр долоо хоногийн хугацаанд төвлөрч, эхний хувилбараа гуравдугаар сарын 23-нд туршжээ.
Сайт болон апп хөгжүүлэлтийн ажил 50 хувьтай байгаа гэнэ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.