НИЙГЭМ

“11 дэх тохиолдол суудлын дугаараа буруу бичсэн тул хавьтал тодорхойлоход хүнд байна”

Өнөөдөр /2020.03.26/ УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Үүгээр МХЕГ-ын зүгээс дараах мэдээллийг өглөө:

“Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд хийгдэх Сөүл, Токиогийн тусгай үүргийн нислэгт Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч дагалдаж явна. Эмч хүмүүс учир зорчигчдын эрүүл мэндэд анхаарал тавьж, асуумж бөглүүлнэ.

Энэ энгийн нэг нислэг биш гэдгийг сайтар санаарай. Халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиулна.

Асуумж бичиг 20 асуулттай, үүний 14-т нь заавал хариулах ёстой. Иргэд асуумжаа буруу, дутуу бөглөж хариуцлагагүй хандаж байна. Ингэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх заалттайг санаарай.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс суудлын дугаараа буруу бичиж байна. Ингээд хавьтал тодорхойлоход хүндрэл үүсдэг. Станбулын нислэгээр ирж, халдвар авсан нь тогтоогдсон иргэн л гэхэд суудлын дугаараа буруу биччихсэн. Тиймээс үүнийг анхааралдаа авах хэрэгтэй.

Онгоцонд хоол өгөхгүй, бие засуулахгүй. Зочид буудалдаа биеэ бэлдэхийг зөвлөж байна.

Халуунтай хүнийг авахаа больчих вий гэж халуун бууруулах эм ууж болохгүй. Халуурсан бол тусгаарлан эмчлэх байр луу очно, эрт арга хэмжээ авхуулна.

Онгоцноос зорчигчдын нэрс дуудаж буулгана, нэг дор овоорч буухгүй. Тусгаарлан ажиглагдах хүмүүс урд хаалгаар, эмчлэн тусгаарлагдах хүмүүс хойд хаалгаар бууна”

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button