ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

“Коронавирус челленж” үхэлд ч хүргэх эрсдэлтэйг Английн эмч сануулжээ

Гадаадын томоохон цахим мэдээллийн хэрэгслүүдээр “коронавирус челленж” хэмээх ариун цэврийн суултуур, нийтийн тээврийн хэрэгслийн бариул гэх мэт бохир гадаргуу бүхий зүйлсийг долоох уриалга идэвхжээд байна. Тус уриалгыг анх Тик Ток сүлжээгээр цацаж, энэ цааш даамжран нийгэмд тодорхой масс эзлээд буй тул эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдэд санаа зовниж эхэллээ.

Тун удалгүй тус бичлэг сошиалд ахин цацагдав

Тус челленжийг өөр дээрээ туршсан гэх хүмүүс ”Санасныг бодвол гайгүй шүү. Хэрвээ үүнийг туршсаны дараа биед чинь таагүй мэдрэмж төрвөл, чи коронавирусийн дархлаагүй гэсэн үг. Тиймээ чи коронавирус туссан байна” хэмээх сэтгэгдлийг үлдээжээ.

Үүний дараагаас нийтийн ариун цэврийн өрөөны суултуур, нийтийн тээврийн бариул гэх мэт зүйлсийг долоох үзэгдлүүд ихээр гарах болсон аж.

Цахим сүлжээгээр тэднийг дагагчид бичлэгийг үзээд, "Зүгээр л дотогш ороод, энэ муухай жорлонг долоогоотох, Алив ээ залуу минь, чи чадна” гэхчлэн өөхшүүлж байгаа аж.

Их Британи улсад л гэхэд тус төрлийн нэг бичлэгийг өдөрт нэг сая, багадаа 500-800 мянган хүмүүс үзсэн аж.

Үүнийг "Primary Care” анагаах ухааны эмнэлгийн захирал Доктор Жон Кэмпбелл тайлбарлахдаа:

Тус челленж нэртэй тэнэглэлийг эрүүл хүн хийснээр, халдварлагдсан гадаргуугаар коронавирусийн халдварыг биедээ шууд халдаах, цаашлаад амь насаа эрсдэлд оруулах өндөр эрсдэлтэй. Энэ нь өөрийгөө болоод өрөөлийг хорлож буй асар том тэнэглэл. Бид халдвар авагсдыг эмчлэхийн тулд асар их хүчин чармайлт, багагүй хөрөнгийг зарцуулж байхад, залуучууд үүнийг ердөө тоглоом шоглоом мэтээр хүлээж авч буйд харамсаж байна. Хэрэв тэд дурандаа өвчин авч байгаа бол тэднийг эмнэлэгт хэвтүүлж, эмчлэх ч шаардлага алга гэжээ.

Өчигдрийн байдлаар тус вирус Британид 400 гаруй хүний ​​аминд хүрч, дор хаяж 8000 гаруй хүнд халдварлажээ. Иймд тус улсын мэргэжилтнүүд иргэдийг иймэрхүү тэнэглэлээ зогсоохыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button