ДЭЛХИЙ

АНУ 50 мянга гаруй иргэнээ эх оронд нь авчирна

Коронавирусийн тархалтын улмаас АНУ-ын Засгийн газар 50 мянга гаруй иргэнээ гадаадаас нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тус улсын Төрийн нарийн бичгийн даргын консулын асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогчийн туслах Иэн Браунли лхагва гарагт /2020.03.25/ хэвлэлийн хурлын үеэр “Манай дипломат төлөөлөгчийн газрууд нутаг буцахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг Америкийн 50 мянга гаруй иргэнээс хүлээж авсан. Бид аль болох олон хүнийг эх орондоо эргэж ирэхэд нь тусална” гэж мэдэгджээ.

Одоогоор АНУ-ын эрх баригчид Гаити, Гана, Гватемал, Кейп Верде, Украин зэрэг 28 орчим улсаас 9000  гаруй иргэнээ эх оронд нь авчирсан байна. Мөн ирэх ес хоногийн хугацаанд бусад улсаас иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр дахин 66 нислэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button