НИЙГЭМ

Т.Бадрал: Тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдийн тусгаарлагдах хугацааг долоо хоногоор сунгалаа

Өнөөдөр /2020.03.26/ Улсын онцгой комисс 14.00 цагаас хуралдсан. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл өглөө. Тэрбээр,

“Тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдийн тусгаарлагдах хугацааг долоо хоногоор сунгаж, 21 хоног болголоо. Урьд нь авчирсан байсан хүмүүс энэ ням гарагт байрнаасаа гарах байсан бол ийнхүү дахин долоо хоног тусгаарлагдахаар боллоо.

Үүний дээр ЭМЯ-наас өгсөн санамж, зөвлөмжийг бид харгалзан үзэж, нэг өрөөнд нэг л хүнийг тусгаарлахаар болсон. Халдварын нууц үе удаан үргэлжилж байгаа тул, гаднаас ирсэн иргэд нэг нэгэндээ халдвар тараах эрсдэл өндөр байна.

Тиймээс тусгаарлах байрны хүрэлцээний асуудал тулгамдаж байна. Иймд дөрөвдүгээр сарын эхээр хийгдэх гурав биш, хоёр тусгай үүргийн онгоцоор иргэдийг татах бололцоо үүсээд байна.

Улаан-Үүдэд шинэ коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэн тул Алтанбулагийн боомтыг өглөөний 06.00 цагаас хаасан” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button