“COVID-19”-ийн халдвар авсан сувилагч амиа хорложээ

Италид халдварын голомтод ажиллаж байсан 34 настай сувилагч Даниэла Трецци коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа амиа хорложээ.
Тодруулбал, Тэрээр Монза хот дахь Сан Жерардо эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байжээ. Энэ сарын 10-наас түүнд коронавирусийн өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтад оруулсан аж. Улмаар шинжилгээний хариуг сонссоны дараа амиа хорложээ. Тэрээр эмнэлэгт өвчтөнүүдийг эмчилж байхдаа халдвар тараачих вий гэсэн болгоомжлолын улмаас "хүнд стресс”-тэй байсан гэж “Daily Mail” мэдээлэв.
Италид “COVID-19”-ийн дэгдэлт маш хүчтэй байгаа тул эмч эмнэлгийн ажилтнууд тун хүнд нөхцөлд цаг наргүй, амралтгүй ажиллаж байгаа аж. Олон эмнэлэгт эмч сувилагч нарт хамгаалах хувцас хэрэглэл дутагдалтай хэвээрээ байна. Эмч сувилагч нар хоёр цаг тутамд солих ёстой хамгаалалтын хэрэгслээ бүтэн өдрөөр өмсөн ажиллаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: nypost.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.