ДЭЛХИЙ

АНУ “COVID-19”-ийн батлагдсан тоогоор Хятадыг давжээ

Өчигдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдвар батлагдсан тоо 82,404 хүрсэн нь анхлан халдвар дэгдсэн БНХАУ-г давсан муу үзүүлэлт болжээ.

БНХАУ-д батлагдсан халдварын нийт тоо 81,782 хүрсэн бол Итали Улсад 80,589 хүрээд байна. Итали улс мөн удахгүй илэрсэн халдварын тоогоор Хятад улсыг гүйцэж түрүүлэх нь тодорхой болжээ.

АНУ-д өчигдрийн байдлаар “COVID-19” өвчний улмаас нас барсан хүний тоо 1,100 гарсан байна.

Өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп  энэ талаар  “Хятадад яг хэдэн хүн халдвар авсныг та нар мэдэхгүй шүү дээ” гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар АНУ-ын 21 муж коронавирусийн тархалтыг сааруулах зорилгоор иргэдээ хөл хорионы дэглэмд шилжүүлээд байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button