ДЭЛХИЙ

COVID-19| Озоны давхарга нөхөгдөж эхэлжээ

Судалгаагаар озоны давхарга өмнөх жилүүдийнхээс хурдацтай нөхөгдөж буйг мэргэжилтнүүд онцлов. Озоны давхарга буюу дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүрэг бүхий хамгаалах бамбай нь экологийн тэнцвэргүй байдлаас болж нимгэрэн, цоорох аюул ойрхон байсан. Гэвч коронавирус дэгдэж, хүмүүс хөл хорио тогтоож гэртээ байх болсноор тус давхарга эрчимтэй нөхөгдөж эхэлсэн нь олон хүнийг гайхшруулаад байна.

Химийн шинжлэх ухааны хэлтэст ажилладаг Антара Банержи хэлэхдээ: "Энэхүү судалгаа нь бидний судалж буй ажлыг шинэ түвшинд авчирлаа. Коронавирус дэгдэж, хүмүүс хөл хоригдсоноор озоны давхаргыг нөхөгдөхөд нөлөөлөөд зогсохгүй бөмбөрцгийн өмнөд хэсгийг агаарын эргэлтийн хэв шинжийг өдөөж байна. гэжээ.

Озоны давхарга нь дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг

-Озоны давхарга нөхөгдөж эхэлснээр дэлхийн уур амьсгалд өөрчлөлт орно-

Канадын Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн эрдэм шинжилгээний ажилтан Жон Файф хэлэхдээ:

"Хэрэв хөл хорио цаашид үргэлжилбэл 2030 он гэхэд озоны давхарга бүрэн сэргэгдэх болно.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button