ДЭЛХИЙ

Панголин коронавирус тээдэг болохыг тогтоожээ

Эрдэмтэд панголинууд коронавирус тээдэг болохыг тогтоожээ.

Хүмүүс панголинийг хууль бусаар маш ихээр агнаж, хоол хүнсэнд болон уламжлалт анагаах ухаанд хамгийн түгээмэл ашигладаг байна.

Иймд судлаачид зэрлэг панголин нь хүмүүст халдвар тараах эрсдэлтэй тул тус амьтантай харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулжээ.

Хонконгийн их сургуулийн тэргүүлэх судлаач доктор Томми Лам “Коронавирусийн хоёр дахь хэлбэр нь Хятад руу хууль бусаар хил нэвтрүүлдэг Малайзын панголиноос илэрсэн байна. Эдгээр зэрлэг амьтдыг зах дээр зарах нь амьтнаас хүнд халдвар дамжих эрсдэлтэй. Иймд үүнийг хориглох шаардлагатай байна” гэжээ.

Энэ нь коронавирус сарьсан багваахайнаас илэрсэн үү, эсвэл Хятад руу хууль бусаар панголин оруулахад зөөвөрлөгдөн орсон уу гэдэг эргэлзээг төрүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button