НИЙГЭМ

Италид 101 настай иргэн коронавирус тусаад эдгэжээ

БНХАУ-ын Ухань хотод анх дэгдэн, дэлхий даяар тархаад буй коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсээр байна. Эл халдвар хамгийн хурдацтай тархаж буй орнуудын нэг нь Итали. Тус улсад ганцхан өдрийн дотор шинээр 11 мянга гаруй хүн халдвар авч, 1400 иргэн нас бараад буй.

Бараан мэдээний хажуугаар нэгэн гэгээлэг үйл явдал болжээ. Тус улсын 101 настай иргэн коронавирус тусаад эдгэжээ. Түүнийг 1919 онд эхээсээ мэндлэхэд испани ханиад дэгдэж байсан гэнэ.

Ийнхүү тэрбээр хоёр удаагийн аюулт өвчний ард гарч чадлаа.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button