НИЙГЭМ

БНХАУ-аас 500,000 маск, түргэн оношилгооны 3,000 аппаратыг манай улсад тусламжаар өгөхөөр болжээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500,000 маск, мөн 3,000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав.

БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар хоёр дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x