НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

COVID-19 ялгадсанд тэсвэртэй болохыг тогтоожээ

Хятадын эрдэмтдийн судалгаагаар коронавирусийг ялгадсанд маш удаан хуримтлагдаж үлддэг болохыг олж тогтоосон байна. Мэргэжлийн хэллэгээр “fecal-oral” буюу “ялгадас-ам” гэсэн халдварын зам байдаг аж.

73 ХҮНИЙ ЯЛГАДАСНААС ДЭЭЖ АВАХАД 39 НЬ ЭЕРЭГ ГАРЧЭЭ

Хоёрдугаар сарын 1-14-ний хооронд 73 өвчтөнийг "COVID-19” шинжилгээнд хамруулжээ. Туршилтад БНХАУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх журмын дагуу хамар, хоолой болон шээс, өтгөний эд эсийн дээж авсан байна. Нийт 39 өвчтөний ялгадаснаас коронавирусийн эерэг хариу гарчээ. Түүнчлэн амьсгалын замын дээжний шинжилгээний хариу сөрөг гарсан ч 17 өвчтөний өтгөний шинжилгээ эерэг хэвээр байжээ.

Ходоод, шулуун гэдэсний эпителид агуулагдах вирусийн нуклеокапсидын уураг дотор эсийн толбо үүссэн нь халдвар авах шалтгаан байх хэмээн судлаачид таамаглаж байна.

Калифорнийн Сан-Франциско хотын их сургуулийн доктор Дуглас А.Корли энэ талаар "Энэ вирус хэрхэн халдварладаг талаар илүү сайн ойлголттой боллоо. Энэ нь халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх түлхүүр юм. Иймд ажиглалтад байгаа иргэдийн ялгадаснаас шинжилгээ авч, вирус байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Цаашдаа ч үүнийг нарийн судлах шаардлагатай байна” гэжээ.

Сингапурт коронавирусийн халдвар авсан гурван хүний өрөөний ариун цэврийн өрөөний сав, угаалтуураас шинжилгээ авахад эерэг гарсан байна. Угаалгын өрөө нь хамгийн их бохирдсон газруудын нэг байжээ. Энэ нь Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс хийсэн өөр нэг судалгааг харахад хүргэж байна. Энэхүү судалгаагаар судлаачид вирусийн тоосонцрыг өвчтөнүүдийн цусанд илрээгүй байсан ч олж болохыг тогтоосон байна.

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ ОРЧИХООД ГАРАА УГААХГҮЙН УЛМААС ҮҮСДЭГ

Хятадын Эрүүл мэндийн үндэсний комисс вирусийг бохирдлоор дамжиж болзошгүйг баталсан байна. Үүний хамгийн муу жишээ бол зарим хүмүүс ариун цэврийн өрөөг ашигласныхаа дараа гараа угаадаггүй явдал аж.

“Харрис Интерактив” ба “RB” компаниуд олон нийтийн дунд санал асуулга явуулж, “COVID-19”-ийн дэгдэлтийн үеэр эрүүл ахуйн эерэг төлөв байдал хэрхэн нэмэгдэж буйг судалсан байна.

Судалгаанд 11 орон хамрагдсан бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх аргууд ихсэж буй бөгөөд ялангуяа ариун цэврийн өрөө ашигласны дараа гараа угаах нь ихэссэн дүн гарчээ. Гар угаах түвшин хамгийн өндөр орнуудаар Малайз (76 хувь), Тайланд (75 хувь), Хятад (74 хувь), Япон (60 хувь), Энэтхэг (58 хувь) улс тодорсон байна.

"COVID-19” нь ялгадсаар дамждаг цорын ганц вирус биш аж. Өмнө нь 2003 оны SARS-ийн дэгдэлтийн үеэр орон сууцны байшинд SARS-ийн халдвар авсан хүн гэдэсний суулгалтаар халдвар авсан тохиолдол гарч, уг вирус бусад оршин суугчдад бохирын хоолойгоор дамжин халдварлаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: businessinsider.com, medpagetoday.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button