ДЭЛХИЙ

Монголд хандивласан 500 мянган амны хаалтыг Эрээний боомтоор гаргалаа

Хятадын тэрбумтан Жек Ма -гын Монгол улсад хандивласан 500 мянган амны хаалтыг Эрээний боомтоор гаргалаа

Жек Ма сан, Алибаба сангаас Монгол улсад 500 мянган ширхэг KN95 маркийн амны хаалтыг хандивласан. Тус хандивын амны хаалтыг /2020.03.27/-нд Хятад, Монголын хамгийн том боомт болох Эрээн хотын боомтод хүрэхэд Эрээн хотын Хилийн хорио цээр хяналт шалгалтын байгууллага болон Гаалийн газар хянан шалгалтаа нэгтгэн шуурхай нэвтрүүлжээ.

Уг хоёр сан манай улсад нийт 4.845 сая юанийн эд бодис хандивлаж, хайрцаг болгонд нь “Олны хүч оломгүй далай” хэмээн бичсэн нь Хятад улс Монголын ард түмэнтэй хамтаар цар тахлыг ялан давна гэдэг итгэл зоригийг илэрхийлжээ.

Хятад улсад халдварын байдал ноцтой байх үед Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, сэтгэл нэгтэй байж, дэмжиж буйгаа илэрхийлэн, 30 мянган хонь хандивласан. Монголын засгийн газар болон нийгмийн олон салбарынхан ч олон янзын арга замаар хандив цуглуулан, Хятад улс, Үхань хотыг дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэлийн дэм, итгэлийн оч хайрласныг Хятадын ард түмэн мартахгүй.

Сүүлийн өдрүүдэд Монгол улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 11 болон нэмэгдэж, урьдчилан сэргийлэх ажил хүнд сорилтод тулгарч, эмчилгээний эд бодис хүрэлцэхгүй болсон байна. Хятад улс Монгол улсад яаралтай түргэн тусламжийн бодис хандивлан бодит үйлдлээрээ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг харуулсан байна.
Эх сурвалж : Хятадын олон улсын радио

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x