Нийгмийн

COVID-19| Узбекистанд ээждээ халдвар өгсөн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Бид танд нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн цахим хуудастаа орчуулан нийтэлсэн мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна.


2020.03.28 Өнөөдрийн мэдээг оруулая

Өчигдөр /2020.03.28/-ны өглөө Узбекистанд 72 настай эмэгтэй COVID19 халдвараар нас барсан нь Төв Азийн орнуудын хоёр дах нас баралт боллоо. “Стан”-орнуудын нэг Казахстанд мөн ахмад настан коронавирусээр насан өөд болсон.

Узбекистаны ахмад настай эмэгтэйд саяхан Туркээс ирсэн төрсөн охин нь халдвар халдаажээ. Зүрх судасны хууч, сахарын өвчтэй байсан ээждээ цар халдвар халдаасан эмэгтэй карантинд сууж байгаа бөгөөд түүнд хариуцлага алдсаных нь төлөө их хэмжээний мөнгөн торгууль төлөх , эрүүгийн хэрэг үүсгэх шийтгэл оногдуулах заалттай.

Манайд Туркээс онгоц ирэхгүй ч Казахстанаар дамжин Баян-Өлгийгөөр орж ирж байна уу?
Туркэд ид дэгдэлт нь эхлээгүй байгаа шүү, халдвар тараалт ихтэй.

Узбекистан улсад анхны халдварыг Франциас ирсэн узбекийн иргэн авчирсан. 3 сарын 28-ны байдлаар

  • Узбекистанд 88
  • Казахстанд 150
  • Кыргызстанд 58 нийт коронавирусын халдвар илрээд байна.
  • Таджикистан, Туркменистанд нэг ч халдвар албан ёсоор илрээгүй. (официально нет ни одного заболевшего коронавирусной инфекцией гэсэн байх юм, албан ёсоор шүү)

Узбекистанд 28000 хүн, үүний 7381 хүн Ташкент, Ташкент мужид 4615, Самарканд мужид 4387 карантин- хөл хорионд байгаа. Италид өнгөрсөн хоногт (24 цагийн дотор) цар тахлаар 919 хүн нас баржээ. Нийт нас баралт 9134 . Халдварын тоо 86498 болж АНУ-ын (102396) дараа орж байна. Италид 33000 шинжилгээ авахад 5,5 хүн бүрийн нэг нь нэмэх хариутай гарчээ.

Монгол улс гадаадаас ирсэн иргэн бүрнээ тусгаарлаж буудал, амралтын газарт “амраан” асран, өөрийг нь эрсдэлээс хамгаалж, хайртай хүмүүсийг нь хамгаалж байгаад бид ТАЛАРХАХ ёстой. Гэтэл зарим орнуудад тусгаарлах зон нь олдохгүй, хүмүүс нь яав ч багтахгүй байна. Жишээлбэл; Узбекистаны хилийн боомтууд дээр хэдэн зуун хүн тус улсад карантины зон хүрэлцэхгүйгээс нэвтрүүлэхгүй байгаагаас гацаад байна. Зарим оронд шууд гэрээрээ өөрөө өөрийгөө тусгаарла гэнэ ..., мэдэхгүй юм даа

Испаний үндэсний бахархал, иргэдийн урт наслалтын шалтгаан гэгддэг эрүүл мэндийн систем шинэ коронавирусийн халдварт өвчний өмнө хүчин мөхөстлөө.
Испаний 64000 халдварын тохиолдлын ‼️9500 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өвчилсөн байна.

Эстоны Сааремаа хотын Курессаар эмнэлгийн 20 гаруй эмч шинэ коронавирусын халдвар авчээ. Энэ тухай эмнэлэг нь өөрийн фб.тээ бичсэн байна. Сувилагч, эмнэлгийн бусад ажилтнуудад халдварласан эсэх нь тодорхойгүй байна.

Япончууд сакурагаа цэцэглэхийг ч харахаас эмээж буй биз. Япон, Хятадад цар тахлын шинэ давалгаа гэж зарлалаа. Новш юмаа , үнэндээ. Бараг л зөнд нь хаяад хэн нь үхэж хэн нь үлдэхээ аз туршмаар ч юм шиг. Гэвч үгүй юм аа. Анагаах ухаан хөгжсөн энэ эринд УХАМСАРТ хүн төрөлхтөн амьдарч байгаа билээ. Амиа бодож хэлэхэд бид сайхан эх орон Монголдоо амьдарч байна.

Өнөөдөр, 28-ны байдлаар Япон улсын дотроосоо, Токио хотод 1468 (үүний 81 өнгөрсөн хоногт) тохиолдол илэрч нийт 49 хүн нас баржээ.
Хятадад хөл хорио цуцалсан анхны өдөр 67 шинэ COVID-19...одоо тоогоо гаргах эсэхийг хятад улс л мэдэх байх

  • Абхазид онцгой байдал тогтоолоо.
  • Rammstein группын гоцлол дуучин Тилля Линдеманна шинэ коронавирусын халдвар авсан нь батлагджээ. 3 дугаар сард тус групп Орос, Украин, Белоруссийн хотуудаар мини- тур хийжээ. Энэ Европ ч хөл толгойгоо алдсаан 
  • Их Британы Ерөнхий сайд Борис Джонсон халдвар авчээ.
  • Беларусь улсад шинээр 8 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар 94 болжээ.

АНУ, Джордж Вашингтоны Их сургуулийн эмнэлгийн мэс заслын тасгийн тасгийн удирдагч эмчлүүлэгчийнхээ томографикийг ашиглан CoViD-19 хэрхэн хурдан хугацаанд уг халдварыг авсан хүний уушгийг сүйтгэж байгааг харуулсан 3D загварыг гаргажээ.

Үнэндээ, түгшүүртэй л үзэх байх даа. Бичлэг дээрх цэнхэр өнгөтэй нь эрүүл хэсэг, шараар будсан нь вирусээр идэгдэж буй хэсэг нь

  • Өнгөрсөн хоногт (3 сарын 27) АНУ-д 16961 шинэ тохиолдол илэрч 312 нас баржээ.
  • 25-ны байдлаар АНУ-ын зэвсэгт хүчний нийт 280 орчим алба хаагч Covid-19 халдвартай нь тогтоогдсон байна. Үүнээс гадна АНУ-ын батлан хамгаалах яаманд ажилладаг нийт 600 орчим хүн халдвар авсан гэсэн тоо байгаа юм.
  • 5,000 орчим усан цэрэг алба хааж байгаа далайд хөвж буй АНУ-ын тэнгисийн флотын USS Theodore Roosevelt хөлгийн гурван усан цэргээс халдвар илэрсэн тухай Пентагон гурав хоногийн өмнө мэдээлж байсан бол өчигдөр 25 усан цэрэг өвджээ.

Өчигдөр буюу 3 сарын 27-нд Борисполь нисэх буудалд дэлхийн өнцөг бүрээс Украины иргэдийн суусан онгоцнууд ээлж дараалан газардаж өдрийн төгсгөлд 29 рейсээр 7647 иргэн нь эх орондоо иржээ. Ёстой нэг толгой эргэж галзуурмаар ажил өрнөж байгаа юм байна даа

  • Цукерберг, Гейтс 2 коронавирустэй тэмцэхэд $25 сая доллар хандивлаж байна.
  • Facebook-ийн тэргүүн Марк Цукерберг, түүний эхнэр Присцилла Чан Microsoft-г үүсгэн байгуулагч Билла Гейтсийн буяны сангаас 25 сая долларыг цар тахлыг эмчлэх эм тариа гаргахад зориулахаар төлөвлөж байгаагаа СBS TV,д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
  • Өнгөрсөн хоногт Оросын 16 регионд 196 шинэ халдвар илэрсэн

78 настай нэрт хөгжимчин Льва Лещенко нь халдвар авсан нь батлагдлаа. Гол шалтгаан нь уушигны хатгаа гэнэ. Энэ тухай Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко мэдээлжээ.

ЗУРАГ ДЭЭР Энэтхэг улсын цагдаа нар хүмүүсийг гэр гэртээ харьцгаана уу гэж гуйж байгаа нь

ЭХ СУРВАЛЖ: ОРЧУУЛСАН, ТҮҮВЭРЛЭСЭН, ЭМХЭТГЭСЭН, БОЛОВСРУУЛСАН В.Лхагвасүрэн 2020.03.28

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button