НИЙГЭМ

Д.Нямхүү: Хоёр өвчтөн эдгэрсэн тул өнөөдөр эмнэлгээс гаргана

Өнөөдөр /2020.03.30/ ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн коронавирусийн анхны тохиолдлын хавьтал болон 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.

ХӨСҮТ-д шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдон эмчлэгдэж байсан хоёр хүнийг өнөөдөр эмнэлгээс гаргана. Таван зүйлийн шинжилгээ авахад сөрөг гарсан, мөн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул эдгэрсэн гэж үзнэ. Тэднийг 14 хоног тусгаарлаж, ажиглана.

Мөн өчигдөр нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button