ДЭЛХИЙ

Тусгаарлалтад буй иргэдийг дэлбэлэхээр зэхсэн этгээд амиа алджээ

АНУ-ын  Холбооны мөрдөх товчоо энэ сарын 25-нд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн эсрэг алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан этгээдийг устгасан гэдгийг өчигдөр /2020.03.29/ мэдэгджээ.

Тодруулбал, Миссиури мужийн Канзас Ситигийн дагуул хот болох Белтонд амьдардаг 36 настай Тимити Вилсон нь коронавирусээр халдварлагсад хэвтэн эмчлүүлж байсан Миссиури мужийн эмнэлгийг дэлбэлэхээр төлөвлөн бэлдэж байжээ. Гэрээс нь гар аргаар хийсэн их хэмжээний тэсрэх бодис олдсон байна.

Тэрээр арьс өнгөний ялгаварлах үзэл болон төр засгийн эсрэг хэт барууны үзэл бодлоороо эртнээс Холбооны мөрдөх товчооны байнгын хараанд орсон байжээ. Коронавирусээр халдварлагсдын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийг дэлбэлэхээр зэхэж буй тухай мэдээллийг сарын өмнөөс тусгай алба хүлээн авч нууцаар хянан шалгасан байна. Нууц ажиллагааны явцад хүмүүсийг олноор хөнөөхөөр төлөвлөн бэлдэж буй нь батлагдсан тул баривчлахаар шийджээ. Энэ үеэр гэмт этгээд гал нээн эсэргүүцэл үзүүлж, улмаар  амиа алдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: nbcnews.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button