ДЭЛХИЙ

ФОТО: Хөл хориотой үед англичууд өөрсдөө үсээ засаж байна

Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт Европ тив рүү шилжсэн талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Сүүлийн өдрүүдэд тус тивийн ихэнх орнуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх болсон. Үүнийг дагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр засгаас нь авч хэрэгжүүлж буй.

Тэдний нэг нь Их Британи. Тус улсад хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станц тэргүүтэй амин чухал газраас бусад олон нийтийн үйлчилгээний төвүүдийг хаагаад буй. Мөн иргэдийг аль болох гадуур гарахгүй байх зөвлөмжийг өгч байгаа аж.

Харамсалтай нь төрийн шийдвэрээр үсчний газрууд ажиллахаа больжээ. Хөл хориог гэртээ өнгөрүүлж буй англичууд улмаар өөрсдийнхөө үсийг засах гэж оролдсон нь хөгжилтэй байдлаар бүтэлгүйтэж байна. Тэд өөрсдийн гэрэл зургийг цахим орчинд байршуулж байгаа юм.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Mirror

Мэтт ар шилний үсээ хусахдаа бага зэрэг хэмжээ алджээ
Минус ч бас ард талаа хэтэрхий их авчихснаа мэдээгүй гэнэ
Тэдний буухиаг Харри залгуулж байна
Томми бараг л халзан болох дөхжээ
Оллиг найзууд нь "Омлет” гэж хочлох болжээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button