ДЭЛХИЙ
Испанийн гүнж Мариа-Тереза коронавирусийн улмаас нас баржээ

Испанийн Бурбан-Парма язгууртан гэр бүлийн гүнж Мариа Тереза коронавируст халдварын улмаас нас баржээ.
86 насандаа таалал төгссөн тэрээр зургаадугаар Фелип хааны холын үеэл бөгөөд коронавирусийн улмаас нас барсан анхны язгууртан юм.
Францын Парис хотноо пүрэв гарагт нас барсан түүнийг маргааш нь Испанийн Мадрид хотод оршуулсан байна. Испанид өнөөдрийн байдлаар 87956 хүн халдвар авч 7716 хүн нас бараад байгаа аж.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.