ДЭЛХИЙ

Италид 9,000 орчим эмнэлгийн ажилтан “Covid-19”-өөр халдварлажээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт Европ тив рүү шилжсэнээс хойш тус тивийн улсуудад нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал ихсэх болсон. Хамгийн гол нь эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө тус вирусээр халдварлаж, хэвтэн эмчлүүлэх тохиолдол элбэг байгаа юм.

Итали улсын хувьд гурав дугаар сарын 29-ний байдлаар 9,000 орчим эмнэлгийн ажилтан халдвар авсан гэх тоон судалгаа байна. Мөн эндсэн хүмүүсийн 63 нь өвчтнүүдтэй гардан ажиллаж байсан эмч нар байжээ.

Франц улсын Мец хотын эмнэлгийн ихэнх ажилтнууд өөрсдөө халдвар аван эмнэлэгтээ хэвтсэн тул нутгийн телевизээр дамжуулж тусламж гуйсан байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button