УЛС ТӨР

Сонгууль хойшлуулах нь МАН-д АШИГГҮЙ ч ард түмэнд ЭЭЛТЭЙ

ЭХ ОРОНДОО ТУСЛАХЫГ ХҮСВЭЛ БУЙДАН ДЭЭРЭЭ Л ХЭВТЭЖ БАЙ”

Саяхан олон нийтийн сүлжээнд  “Дайны үед буу мөрлөж, армид элссэнээр эх орондоо тусалдаг байв. Эдүгээ бол гэрээсээ гарахгүйгээр буйдан дээрээ хэвтэх нь эх орондоо хамгийн том тус болж байгаа хэлбэр” гэх утга бүхий хошин сэтгэгдлүүд хөвөрсөн. Үнэхээр ч тийм.

Дэлхий нийтээрээ эмчлэх арга нь эцэслэн тогтоогдоогүй вирусийн өвчлөлд нэрвэгдэж, “Аль болох гадуур бүү яв, өөрийгөө хамгаал. Ингэснээрээ бусдад буян болно” гэх уриалга дор нэгдээд байна.

Энэтхэгт вирусийн халдвар тээгч нэг эр 40 мянган хүнд халдвар тарааж, Солонгост сүмийн итгэгч улсаа бүхэлд нь  аюулд оруулав. Шалтгаан нь, ердөө хөл хорионд үл орсноос үүдсэн. Манай улсын хувьд нэгдүгээр сараас эхлэн төр засгаас арга хэмжээ авч, цагаа тулахаар  нэгдэж, захирагдаж чаддаг “жимбий” ард түмэн гэдгээ дэлхий дахинд харуулж чадав. Гаднаас вирус импортолсон ч хөл хориог сайн зохион байгуулсныхаа хүчинд тархалтыг өсгөхгүй, барьж чадаж байна.

Нийслэлээс уулын замуудыг нээхдээ зөвхөн гэр бүлээрээ алхахыг уриалж, таваас дээш иргэний бөөгнөрөл үүсэхгүй байхыг уриалжээ. Яг энэ хэмээрээ бид вирусийн тархалт дэлхий нийтэд саарах хүртэл амьдрах хэрэгтэй байгаа юм.

УЛС ОРНУУД ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИА ХОЙШЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмыг жилээр хойшлууллаа. Улмаар Шри Ланк, Серби, БНЭУ, Сири, Хойд Македони зэрэг улсууд парламентын сонгуулиа  хойшлуулав. Эдгээр улс орнууд тодорхойгүй хугацаагаар сонгуулиа хойшлуулж, вирусийн тархалтыг харзнахаар шийджээ. Мөнхүү  АНУ, Боливи тэргүүтэй улсууд сонгуульт ажлуудаа хойшлуулж буйгаа зарлалаа.

Тэгвэл Монгол Улс хэрхэх вэ. Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан гаргасан уриалгадаа УИХ-ын сонгуулийг хойшлуулж, гарах зардлыг нь хэмнэх санаачилгыг дэвшүүлсэн. Уг асуудлаар төрийн гурван өндөрлөг зөвлөлдөж, цаг үеийн байдлаа харзнах шийдэлд хүрсэн гэх яриа ч явсан. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоогоор сонгууль хойшлуулах бодит нөхцөл байдал үүсээгүй байна” гэж тодотгосон юм.

Мэдээж эрх баригч намын хувьд  сонгууль хойшлуулах нь маш эрсдэлтэй. Ажил олгогч дээр  ирж буй ачаалал өдөр ирэх тусам хүндэрч, ард олны итгэл тэр хэрээр суларна.  Нэг тийм сэргэг биш, туйлдаж ядарсан уур амьсгал дунд сонгууль хийхийг эрх барьж буй нам хүсэхгүй. Тиймээс ч сонгуулийг хойшлуулахгүйгээр хурдхан шиг зохион байгуулах нь тэдэнд ашигтай.

Бодит байдал дээр сонгуулийн бужигнаанаас үүдэж, вирүсийн тархалтыг хяналтаас гаргаж алдах эрсдэлтэй.  Вирүсийн тархалт нэг л эрчимжвэл хаврын түймэр шиг хурдан тарна. Ийм нөхцөл байдал олон хүн нэг дор цугларахаас эхлэлтэй тул маш их айдас, эрсдэл дунд иргэд саналаа өгөхөөр байна.  Тэгэхээр сонгуулиа хойшлуулж буй олон улсыг жишгийг дагах уу. Улстөржилтөө бодож, өндөр эрсдэлтэй нөхцөлд сонгуулиа зохион байгуулах уу гэсэн хоёр шийдлээс эрх баригч нам сонголт хийж таарахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Б.Гэрэл
Б.Гэрэл
2020-03-31 12:24

Ерөнхийлөгчийнхөө ури�##�гыг дэмжиж байна бид гуравхан саяуулаа

Зочин
Зочин
2020-03-31 23:16
Reply to  Б.Гэрэл

Дэмжихгүй байна. Сонгууль бол сонгууль.

Болор
Болор
2020-03-31 14:59

Улс төрчид болоод намууд мөрийн хөтөлбөрөө ТV болон соши�##�аар хийх мөн сонингоос өөр хэвлэмэл матери�##� тараахгүйгээр суртачилгаа хийдэг байх, сан�##�аа цахимаар авахад болно ш дэ

Зочин
Зочин
2020-03-31 15:09
Reply to  Болор

Цахимаар авсан сан�##�аа хүн бүхэн орж ш�##�гах эрхтэйгээр байхад болчихно.

Зочин
Зочин
2020-03-31 15:07

Сонгуль хойшлуулж болохгүй. Ээлтэй биш х�##�тай. Хурдан шинэ хүмүүсээ сонгоод явмаар байна.

эгэл
эгэл
2020-03-31 16:56

Сан�##� хура�##�таа цахимжуулахад эртнээс анхаарч хэрэгжүүлье, хүн болгон шахуу гар утастай болсон. Хөдөөд ядаж айлд 1 хүн нь гар утастай байгаа шүү. Сонгууль хойшлуулж хэрэггүй

Mongolbaatar
Mongolbaatar
2020-04-01 09:49

Demjihgui bnaa bid songuulia hiiseg tsagtaa hiine. Boldog umiig boldog tsagt ni hii. Urialga nereer Mongol Ulsiig buur songuuligui bolgoh zamiig bitgii gargaad bai

Холбоотой мэдээ

Back to top button