НИЙГЭМ
Катараас ирсэн цэргийн алба хаагчдыг тусгаарлалаа

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д өнөөдөр /2020.03.31/ 13:00 цагт газарджээ. Нислэгээр 43 цэргийн албан хаагч ирсэн байна.
Энэ үеэр “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажилласан аж.
Цэргийн албан хаагчдыг 21 хоног тусгаарлах юм.
У.УЯН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.