ДЭЛХИЙ
Долоон хоногийн өмнө В.Путинтэй гар барьсан эмчээс халдвар илэрчээ

ОХУ-ын Москва хотын Халдварт өвчин судлалын төв эмнэлэгийн Ерөнхий эмч Денис Проценко Covid-19 вирусийн халдвар авсан батлагдсан тухай BBC world news, Оросын Лента.ру, РИА Новости агентлагууд мэдээлжээ. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ эмнэлэгт очиж, Денис Проценко эмчтэй уулзаж, гар барьсан юм.
Путин 3-р сарын 24-нд энэ эмнэлэгт очсон. Одоогоор эмчийн биеийн байдал тогтвортой байгаа гэсэн байна.
С.ЧИЧҮҮЛЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.