ДЭЛХИЙ

COVID-19| Эмч залуугийн бяцхан хүүтэйгээ уулзаж буй торгон агшин

Дэлхий дахинаа “covid-19” хэмээх вирусийн халдварт өвчин дэлхийн өнцөг булан бүрт тархаж, ноцтой байдал үүсгээд буй. Энэ хэцүү цагт алтан гарт эмч нарын буянаар вирусээр өвчилсөн олон мянган хүн эдгэрч, нөхцөл байдал тогтворжиж байгаа билээ. Хэдий тийм ч вирусийн голомт АНУ болон Европийн орнууд руу шилжсэнээр Италь, Франц зэрэг орны ард иргэд туйлдаж байна. Таны харж буй зурагт эмнэлэгт өвчтнүүдтэйгээ хамт тусгаарлагдаж буй эмч залуу өөрийн нэг настай хүүтэйгээ шилний цаанаас уулзаж буй нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тус залууг Жаред Буркс гэдэг бөгөөд АНУ-ын Аркансас эмнэлэгт ажилладаг аж. Коронавирус гарсан цаг мөчөөс эхлэн гэрээсээ хол эмнэлэгт амьдрах болсон бөгөөд хүүгээ харахаар гэртээ ирээд цонхны цаанаас ийн уулзаад буцдаг байна.

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button