ДЭЛХИЙ

Туркменистанд амны хаалт зүүж, коронавирусийн тухай ярьсан иргэнийг баривчилна

Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов иргэдээ амны хаалт зүүх, “коронавирус” гэсэн үг ашиглан ярихыг хоригложээ. Түүнчлэн “Covid-19” вирусийн талаарх мэдээллийг барихын тулд зарим хувийн өмчит мэдээллийн сайтуудыг хаасан байна.

Одоогоор тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Гэхдээ хил залгаа Иран улсад нь нийт 44,605 хүн халдварлаж, тус вирусийн улмаас 2,898 хүн амь эрсдээд буй.

Иймд иргэд коронавирусийн тухай мэдээллийг зөвхөн нэг талыг барьсан, төрийн өмчит хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авч байна. Ерөнхийлөгчийн хувьд хармала гэх эмийн ургамлаар гудамж, талбайд утаа май тавих шийдвэр гаргаснаас өөр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсангүй.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button