Суултуур долоох челленж хийсэн залуу “Covid-19” тусжээ

Жорлонгийн суултуур, нийтийн тээврийн хэрэгслийн бариул зэрэг бохир зүйлсийг гадаргууг долоох челленж цахим орчинд эрчээ аваад багагүй хугацаа өнгөрч байна. Залуус үүнийгээ “Коронавирус челленж” хэмээн нэрлэдэг бөгөөд, челленжид нэгдсэн хүмүүс голдуу суултуурын гадаргууг нэгээс дээш удаа долоодог.
Тэгвэл АНУ-ын иргэн, 21 настай залуу Ларц уг челленжийг хийж, хэд хэдэн нийтийн бие засах газрын суултуурыг долоож буй бичлэгээ цахим орчинд байршуулсан юм. Дараа нь тэрбээр шинэ коронавирусийн халдвар авчээ.
Гурав дугаар сарын 28-нд тэр өөрийн Твиттер хуудаснаа, “Би коронавирустэй гэж оношлогдсон, эмчилгээнээсээ болж галзуурах дөхөж байна” хэмээн бичсэн бөгөөд эмнэлэгт байгаа зургаа нийтэлжээ.
АНУ-ын эмч нар “коронавирус челленж”-ийг утгагүй үйлдэл хэмээн үзэж, ийм байдлаар халдвар авсан бол эмнэлгийн тусламж үзүүлэх ч хэрэггүй гэсэн байр суурийг нэгэнтээ илэрхийлсэн юм.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.