НИЙГЭМ

Д.Нямхүү: Халдвар илэрсэн хоёр иргэн Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэр

Монголд тусгаарласан, Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тэд хэзээ Монголд ирсэн бэ?

-Гуравдугаар сарын 28-нд өөрийн иргэдээ авах гэж ирсэн БНСУ-ын онгоцонд Туркийн элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн юм. Тэд Монгол Улсын хуулийн дагуу ирсэн. ЭСЯ-ны ажилтны ар гэрийнхэн нь тухайн оронд ирэх эрхтэй. Тухайн гурван иргэн Онцгой байдлын хууль, дипломат ёсны дагуу Монголд ирсэн. Тэднийг ирэнгүүт нь бид тусгаарласан. Тэгээд хоёрынх нь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Хоёулаа турк иргэн. Бид үргэлжлүүлэн хянана.

-Туркийн ЭСЯ-ны ажилтныг тусгаарласан уу?

-Тухайн хүн ар гэрийнхэнтэйгээ уулзаагүй, Монголд байсан учраас тусгаарлах шаардлагагүй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button