НИЙГЭМ

Б.Ууганбаяр: Иргэд тусгаарлалтаас гараад харихдаа хувийн машинаар зорчихыг зөвлөе

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Тусгаарлагдсан иргэн гэртээ хэрхэн харих талаар хүмүүс их асууж байна. Баян-Өлгий аймгаас ирсэн иргэн Улаанбаатарт тусгаарлагдлаа гэж бодъё. Тусгаарлалтаас гарахдаа аль болох хувийн машинаар гэртээ харихыг зөвлөе. Нийтийн тээврээр зорчихгүй байхыг анхааруулъя. Хаашдаа тусгаарлалтаас хэзээ гарах нь тодорхой тул үүнийг зохицуулах боломжтой.

Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хаана байруулах буудлуудаа судалж байна. Зарим буудал татгалзсан. Одоогоор энэ хүн тэр буудалд бууна гэх хэлэх боломжгүй байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button