НИЙГЭМ
Туркээр дамжиж ирэн, Сэлэнгэд очсон иргэнээс халдварын шинж тэмдэг илэрчээ

Нөхрөө Энэтхэг улсад эмчлүүлчихээд Турк улсаар дамжин Сэлэнгэ аймагт ирсэн эмэгтэйгээс коронавирусийн шинж тэмдэг илэрчээ. Улмаар түүнийг сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэж, тус аймагт тусгаарлав.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараас тодруулахад “Тухайн эмэгтэй Энэтхэгт нөхрөө эмчлүүлчихээд гуравдугаар сарын 10-нд Монголд ирсэн. Өнөөдөр Мандал суманд нөхрөө үзүүлэхээр ирэхэд бие нь халуурч, халдварын шинж тэмдэг илэрсэн.
Одоогоор түүнийг Мандал суманд тусгаарлаад байна. Сэлэнгэ аймгийн төвөөс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Мандал сум руу явсан. Тухайн эмэгтэйгээс сорьц авч, ХӨСҮТ рүү явуулна” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.