Нийгмийн

БНСУ-д гэрээгээр ажилладаг монгол залуу үйлдвэрийн байрандаа зодуулжээ

БНСУ-д гэрээгээр очсон монгол залуу үйлдвэрийн байрандаа хамт ажилладаг хүмүүсдээ зодуулжээ. Эл хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд гарсан бөгөөд энэ талаар цахим ертөнцөд нэгэн иргэн нийтлэхдээ:

ТОХИРОЛЦООНЫ ХОЁР САЯ ВОНЫГ НЬ АВАХГҮЙ БОЛ НУТАГ БУЦААНА ГЭЖ СҮРДҮҮЛСЭН


“Монгол Улсын Хөдөлмөр хамгаалах төвөөс авхуулаад БНСУ-н дэмжих, хамгаалах төвүүдээр тусламж хүслээ. Бодитой үр дүнд хүрсэнгүй. Хэрэг нь цагдаагийн газар шалгагдаж байгаа. Үйлдвэрийн дарга “зодуулсан этгээдүүдтэй гар бариад, эвлэрч ажлаа хийхэд л болно” гэж асуудлыг шийдвэрлэх гэж оролдоно. Мөн тохиролцоо хоёр сая воныг авахгүй бол нутаг буцаана гэсэн сүрдүүлэгтэй.

Үйлдвэрийн даргын хэлснээр эр хүмүүс зодолдож л байдаг гээд эвлэрэх гэхээр зодуулсан Монгол залуугийн  “Хацар дээр тамхиа унтрааж, эсэргүүцэхэд бүлэглэн зодсон. Одоогийн байдлаар хамар хугарсан” байхад 2 сая воноор хамар тэгшлэх гоо сайхны хагалгаанд орж чадахгүй. Солонгос улсад ч шилийн сайн эрчүүд мэр сэр байдаг л байх.

Гэвч Монгол залуу маань энэ үйлдвэр дээрээ эргэж ажиллахад үнэхээр гомдолтой байгаа учир ажилламааргүй байна. Хэл, хууль дүрэм мэдэхгүйгээр далимдуулж маш шударга бус харьцаж байна. Олон ч өдөр олон хүн рүү ярьж цөхрөнгөө барлаа гэсэн юм

ЭВЛЭРЭХ ГЭХЭЭР ЗОДУУЛСАН МОНГОЛ ЗАЛУУГИЙН ХАЦАР ДЭЭР ТАМХИА УНТРААСАН


Бид иргэний хөндсөн асуудлаар БНСУ-д байгаа хохирогч монгол залуутай утсаар холбогдон зарим зүйлийг тодруулав.

“Би одоо Сөүл рүү явж байна. Миний байгаа Өмнөд Чунчон аймгийн Пурён хотоос Сөүл рүү автобусаар 4 цаг орчим  явж байж хүрдэг. Маргааш үйлдвэрийн даргатайгаа гоо сайхны эмнэлэгт уулзахаар ярилцсан. Одоогоор үйлдвэрийн дарга болон намайг зодсон хүмүүстэй тохиролцож, тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. Ажилдаа ч гэсэн явахгүй байна. Би автомашины үйлдвэрт ажиллаж байсан.

АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГАА ТУЛ ӨӨРИЙН МӨНГӨӨР ЭМЧИЛГЭЭ, АМЬЖИРГААГАА ЗОХИЦУУЛЖ БАЙНА

Хэрэг болсноос өнөөдрийг хүртэл өөрийн ажиллах хугацаандаа хуримтлуулж байсан хөрөнгөөр амьжиргаа залгаж байгаа. Эмнэлэгт очиж хамрын зураг авхуулах зэрэг зардлууд гарч байна. Одоогоор гэр бүл зохиож, эхнэр хүүхэдтэй болоогүй учраас ар гэр рүүгээ зайлшгүй шаардлагаар мөнгө явуулах зэрэг хэрэгцээ харьцангуй бага байгаа.

Би энд ирээд удаагүй. Ах маань энд надад туслаад, шаардлагатай үед хэлмэрчилж өгдөг. Ах БНСУ-д ирээд хоёр жил гаруй болж байна. Хэргийн тухай үүнээс илүүг хэлэх боломжгүй . Нэгт би залуу хүн учраас хүнд зодуулсан тухайгаа сүр бадруулаад байх сонирхол алга, хоёрт тодорхой шийдэлд хүрээгүй учир яаран хэвлэлд яриа өгөх бодол алга” гэлээ.


Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газар, Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн мэргэжилтэнтэй холбогдож үүссэн нөхцөл байдлын тухай дараах тодруулгыг авсан юм.

БНСУ-д гэрээгээр ажилладаг иргэдтэй холбоотой маш олон гомдол санал ирдэг. Тэр бүрийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх талаас нь авч ажилладаг. БНСУ-д ажиллаж буй монгол иргэд тухайн улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын нэг цэгийн үйлчилгээний төвд бүртгүүлнэ. Иргэн үйлдвэрлэлийн осолд орж бэртэж гэмтсэн эсвэл өөр ноцтой нөхцөл үүссэн бол холбогдох материалыг Монгол Улсын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүлээн авч шийдвэрлэдэг.

Бусад жижиг маргаан, санхүүгийн зөрчлийг нөгөө талтай тохиролцох байдлаар хэлмэрчилж, асуудлыг шийдвэрлэх талаас нь ажилладаг. Зөвхөн иргэний гомдолд тулгуурлаж, нөгөө талтай тохиролцох учир дутагдалтай. Учир нь иргэний гомдлоор нөгөө талтай холбогдож, болсон процессийг судлаад үзэхээр заримдаа ямар нэгэн байдлаар манай улсын иргэн түүнд нь бурууддаг. Өөрөөр хэлбэл архидан согтуурч танхайрсан, ажил олгогчийнхоо шаардлагыг хүлээж авалгүй үймээн самуун дэгдээсэн гэх мэт зөрчлүүд давхар илчлэгддэг. Үнэхээр гомдол гаргасан монгол иргэний буруу нөхцөлд энэ нь цагдаагийн байгууллагаар дамжиж, визний мэдээлэлд бүртгэгдэнэ.

Гэрээний нөхцлөөр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэд эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаар хөнгөлүүлж болдог. Ер нь бол эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Гэвч иргэдийн тухайн талын мэдлэг муу санагдаж байгаа” гэв.

ДҮГНЭЭД ХЭЛЭХЭД:

Бид цахим ертөнцөд тавигдсан иргэний гомдол мэдээллийн дагуу БНСУ-д хохирсон залуу болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн мэргэжилтэнтэй тус тус холбогдож тодруулахад ийм байна.

Дээрх мэдээллээс дүгнээд харахад Монгол иргэд БНСУ-д гэрээгээр ажиллах үеийн хууль, эрхзүйн хүрээний мэдээлэл дутмаг байгаа нь анзаарагдав. Иймд холбогдох албаны хүмүүс гадаад орон руу хөдөлмөр эрхлэхээр зорьж буй иргэддээ тухайн улсад амьдрахад хэрэг болохуйц хууль эрх зүйн мэдээллийг сайтар өгч байх хэрэгтэй болов уу. Хамгийн чухал нь БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэд ажлын байр болон амьдралын нөхцөл байдлын тухай шүүмжлэлтэй хандаж буй асуудлыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын нэг цэгийн үйлчилгээний төвд цаг алдалгүй мэдээлэх шаардлагатайг албаны хүмүүс зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд байгаа бүх өмхий солонгосууд дээр тамхиа унтараая

Зочин
Зочин

Ахиухан хэдэн цаас с�##�гаад үйлдвэрээ соль. Өөр газар ажиллаж хэрэгтэй

иргэн
иргэн

Солонгос хүн чинь хүн биш новш шүү дээ. Солонгосын дэвсгэр болсон мөн пялдага болсон төрийн �##�бан хаагчид хол явахыг чинь харна

Зочин
Зочин

Manai ES gesen alban yosnii manguu yu hiij bnaa.

Зочин
Зочин

Албан ёсоор байдаг бол тэгээд цагдаад даргыгаа өгөөч. Хүний хацар дээр тамхи унтраах байж боломгүй үйлдэл. Шарх сорви нь байгаа дээр. Наана чинь монголын хуулийн баг ажилладаг болсон гэсэн тэднийг олж уулзаач.

Зочин
Зочин

Хэл мэдэхгүй хүн гадаад явах ш�##� дэмий байдаг.

Зочин
Зочин

Элчин сайдын яам руу ярьж хуулийн тусл�##�цаа өмгөөлөгч аваач. Одбаяр аваад байхад асууд�##�д орсон чи яагаад авч болдоггүй. Зөвлөгөө ав. Миний бодлоор шархыг чинь арилгуулж хэргээ нууж чамайг гүтгэх гэж байна.

Зочин
Зочин

Эбийгийн хамууд биз

Зочин
Зочин

нэг онгоцны үйлчлэгчийн өгзөгт гар хүрлээ гэж бөөн юм болоо биздээ одоо солонгосчууд яахыг нь харж байя сайн зарг�##�дах хэрэгтэй

Зочин
Зочин

Монголд байгаа бүх солонгосын өмхий хулгайчуудыг хашираая

Зочин
Зочин

Солонгосын элчингийнхэн виз мэдүүлсэн хүмүүсээс нэг хүнээс 90 мянган төгрөг өдөрт 1000 хүнээс авдаг гэхээр 90 сая төгрөг авч байна энэ бол луйвар. Виз нь гараагүй хүмүүсийн мөнгийг буцааж өг зарим хүмүүсийн матери�##�ыг сөхөж үзэх ч үгүй хаяд

Зочин
Зочин

СОЛОНГОСТ БОЛ 2САЯ ВОНН БОЛ ХОГ Ш ДЭЭ .....

Зочин
Зочин

Ажлаа солих эрхтэй гэрээний ажилчид...зоригтой байгаарай ...зорилгоо биелүүлээрэй

Холбоотой мэдээ

Back to top button