Нийгмийн

Долоон настай охин толгойгоо гараараа халхалж байгаад хуруугаа цавчуулжээ

НЭМЭЛТ: 13 цагт

Нагац ахдаа зодуулж гурван хуруугаа тасдуулсан гэх охин яг одоо ГССҮТ-д хагалгаанд орж байгаа бөгөөд уг хагалгаа шөнийн 02 цагт эхэлжээ. Хагалгаанд ГССҮТ-ийн эмч нар болон ӨМЗО-ын мэргэжлийн эмч нар хамтарч хагалгаанд орж байгаа гэв.

Мөн охин толгойндоо хоёр оёдол тавиулсан бөгөөд заазуураар цавчуулахаас хамгаалж гараараа хааж хуруугаа тасдуулсан байж болзошгүй хэмээх мэдээллийг охины эмээ өгсөн байна.

Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Мөн тухайн этгээдэд өгөх ял шийтгэлийг охины гэмтлийн зэргийг тогтоогдсоны дараа шийдэгдэнэ хэмээн мэдээллээ.  


Үндсэн : 12 цагт

ШУУРХАЙ: Нагац ах нь долоон настай дүүгийнхээ гурван хурууг тасдаж, халуун ус цацжээ

Өнгөрсөн шөнө долоон настай охины гурван хурууг тас цавчиж халуун ус цацсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, өнгөрсөн шөнө  22 цагийн орчимд “Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар дүүргийн  17-р хороо Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныгзүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг Тус тоотод суух, нагац ах “Ш” /эр.51н/ нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Ар гэрийнхний зүгээс хамаатны хүн нь гэмт хэрэгт холбогдсон учир хоорондоо ярилцаж байгаад өгнө гэлээ. Одоогоор яриа өгөх боломжгүй. Хэтэрхий харгислалтай юм, цагдаа нь шалгаж байгаад хэргийг нь сайн шийдээсэй хэмээн ярив.

Харин охин яг одоо ГССҮТ-д хуруу залгуулах хагалгаа хийлгэж байгаа аж. Хагалгаа шөнийн 2 цагаас эхэлсэн бөгөөд одоо ч / 11цагт / үргэлжилсээр байгаа аж.

Мэргэжлийн эмчийн хэлж буйгаар яаралтай хагалгаа явагдаж байна. Охины залгасан хуруунууд хэвийн ажиллагаанд орох боломжтой хэмээн ярилаа.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button