Сурвалжилга, Нийтлэл

Төрийн тендерчид үйлдвэрлэгчдийг “БАГАЛЗУУРДАЖ”, ажилгүйдлийг нэмсээр байх уу, Ерөнхий сайд аа

НЭГ АЖЛЫН ӨДӨРТ 130 ТЕНДЕР ЗАРЛАГДАЖ БАЙНА

Сонин тоо. 2020 он гарснаас хойш 9570 тендер зарлагджээ. Он гараад яг 97 хонож байна. Үндсэндээ НЭГ АЖЛЫН ӨДӨР 130 ТЕНДЕР ЗАРЛАГДАЖ БАЙГАА гэсэн үг юм.  

Ийм байдлаар ирэх зургадугаар сар хүртэл тасралтгүй тендер зарлагдаж, улсын төсөвт 2 их наядын алдагдал үүсэхээр тооцож, төсвөө зангидсан. Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнө 2020 онд зарлагдах ихэнх тендерүүд эздээ олно. Ингэж онгуулиас өмнө татвар төлөгчдийн 1 их наяд гаруй төгрөгийг тендерт оролцогчид залгих юм.

Тэгвэл эдийн засгийн хямралтай, Үндэсний үйлдвэрлэгчид нь өнөө маргаашгүй хаалгаа барихад бэлэн, ажил олгогчид сөхөрч буй ийм цаг үед тендерийг жинхэнэ эзэд нь авч чадаж байна уу? Эсрэгээрээ  төсвийн имөнгөн урсгал эргээд улстөрчдийн сонгуулийн зардал олох хэрэгсэл болж байна уу?. Төрийн сайд, УИХ-ын гишүүд танил талдаа тендер авч өгөөд, хувь авах байдлаар бийлэгжсээр байх уу гэх асуултуудад “шударга хариулт” үл олдоно.  

Одоо хямралтай, эгзэгтэй ийм үед тендерийг уг нь жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэгчид авах учиртай. Гэвч том дүнтэй, яг үйлдвэрлэгчдийн гараар бүтдэг тендерүүд манай үндэсний тодотголтой ААН-үүдээс тойрч, урд хөршөөс бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн гарт очдог гэх. Тэдгээр нь мэдээж том танил талтай ААН-үүд. Нэг ёсондоо төрийн тендерчдийн гарт орчихоод байна гэсэн үг.

ТӨРИЙН  ТЕНДЕРЧИД УРД ХӨРӨӨС БЭЛЭН БАРАА НИЙЛҮҮЛЭГЧДИЙГ ШАХАЖ, АЖЛЫН БАЙРЫГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА

Ялангуяа ТӨХК-иудын удирдлагууд том дүнтэй тендерийг сайд, УИХ-ын гишүүдийн өгсөн чиглэлээр танил талтай ААН-үүдэд олгодог байдал газар авчихаад байна. Дэлхийн бүх улс орнууд хямралын үед ганц зүү авсан ч дотоодоосоо нийлүүлье гэж эрмэлзэж буй. Харамсалтай нь манайд эмзэг үед тэр, яг ажлын байр бодитоор бий болгодог үйлдвэрлэгчдээс татвар төлөгчдийн мөнгийг зугтаалгаж, өөрсдийн хармаа руу чихэгсэд төрд олноороо үүрлэсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар “ААН-үүдээ дэмжинэ” гэж ярьсаар байгаа.Үнэхээр дэмжих гээд байгаа бол тендер нэрээр гарч байгаа төсвийн мөнгөн урсгалаа шударга замаар жинхэнэ үйлдвэрлэгчдэд, ажил олгогчдод очиж байгаа эсэхийг хяна. Тэдэнд үзүүлж буй хамгийн Бодит тус энэ болно. Товчхондоо их мөнгө, тусламж өгч чадахгүй байж болно, төр өөрөө л шударга байчих гэсэн санаа.

Зориуд сануулахад том сайд, дарга нарыг мэдээгүй байхад хурган дарга нар ч тендерийг бужигнуулчихдаг тал бий. Түүнчлэн ТӨХК-ийн асар их мөнгөн дээр сууж буй цүнх баригчдыг үндэсний үйлдвэрлэлийн эсрэг ажиллагаа явуулбал хуулийн шийтгэл оногдуулдаг байх хэрэгтэй. Энх цагт бүгдээрээ нийлж, хулгай хийх байдлаар үйлдвэрлэгчдээс илүү эрээний хямд бараа нийлүүлэх, өөрсдийн хараагаа дүүргэдэг худалдаачдад боломж олгосоор ирсэн.

Эдүгээ хүнд үед төр дэг журманд оруулан, засаглаж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй, яг ажил хийж байгаа, дотооддоо зүтгэж байгаа ААН-үүддээ боломж олгоно уу. Үйлдвэрлэгчид ч энэ асуудлаар дууграх ёстой. Одоо ганц мөнгөтэй газар төр л байна. Төрөөс тендер нэрээр гарч буй мөнгөн урсгалыг үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ чиглүүлье.  Ингэж байж л ажлын байрыг бодьтойгоор дэмжих боломж үүсэх юм.

Ерөнхий сайд аа, таны ар өврөөр хэчнээн тендерийг улстөрчид зөөж идэж буйг анхаарч нэг үзээрэй. Та тэдний гарыг л цавчиж ёстой, ингэж л засаглал. Авлигын замаар зувчуулагдсан тендерүүдээс болж, эгэл ардын ажлын байрууд эрсдэлд орсоор байгааг хүнд үед сэхээрч хараарай. Жинхэнэ хулгайчид танд хамгийн ойр байгаа шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-04-07 08:52

Тендерийг 100 хувь дарга нарын хамаар## бүхий аж ахуйн нэгж авдаг нь шудрага ёс мөн үү. Ёрөнхий сайдаа

Зочин
Зочин
2020-04-07 10:00

Иймэрхүү аргаар хөлжих гэж л сонгуулиар амь тавин зүтгэдэг юм шүү дээ .Бусад өндөр хөгжилтэй оронд гайгүй байдаг.

Болд
Болд
2020-04-07 10:29

Энэ Ерөнхий сайдаас л эх оронч гэх гарч байгаа шдээ ер нь

Гэрэлхүү
Гэрэлхүү
2020-04-07 10:37

Жинхэнэ хулгайчдыг намнаад эхэлсэн жинхэнэ эх оронч eрөнхмй сайд даа. Хулгайчдыг үтэр түргэн ######уулаарай.

Gunbee
Gunbee
2020-04-07 10:39

Yum hiij eh oron ard irgedee geed ovoo yum hiij baigaa negnee yah gej ingej harluuldag bainaa. Minii bodloor ovool yum hiij baigaa said shig l sanagdahiin

tungaa
tungaa
2020-04-07 10:44

Olon jil yarigdsan ajiluudiig bodit bolgoj ehelsen hundee jishee ni neftnii uildver, ter gaziin hoolio, surguuli tsetserleg geed deer ni bas turuus tursun terbumtan geh hulgaich nartai boditoor il tsagaan temtsej baigaa hun l dee.

ard
ard
2020-04-07 10:47

eh oronch eronhii said

Зочин
Зочин
2020-04-07 11:46

Яг үнэндээ бүх яамдад төрийн худ##дан ав##т байдаг орон нутагт байдаг хэлтэс газар агентлаг с##барууд нь дандаа гаднаас худ##дан ав##таа хийдэг манай үйлдвэртэй гэрээ хийгээд аваач гэхээр тоодогүй тийм ийм байна гээд л ш## худлаа шаардлага

ззз.
ззз.
2020-04-07 12:43

Зайлаа, Ерөнхий сайд гуайн ам ажил хоёр зөрсөөр л ирээ биздээ.Ард иргэд рүү хараад сайхан зүйл хэлдэг ч авилга хээл хахууль, оффшор, ждү зэрэгт холбогдсон гишүүддээ хариуцлага ярихгүй л байгаа биздээ.

зочин
зочин
2020-04-09 17:22

Хотгор шанагыг ######уулаа.

Холбоотой мэдээ

Back to top button