“Сайн ломбард”-аас дээрэмдсэн мөнгөө шатааж байгаад баригджээ

Бид өмнөх мэдээллээр та бүхэнд Баянзүрх дүүрэгт байрлах “Сайн ломбард”-ийг өнгөрсөн даваа гараг / 2020.03.30/-т Э, Д, М нар нь бүлэглэн хүч хэрэглэж дээрэмдсэн тухай мэдээллэж байсан. Тухайн бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлсэн юм.
Яллагдагч Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан. Мөн Сэжигтэй этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгах, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатааж ул мөрөө нуун дарагдуулах үйдэл хийсэн аж болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л жоохон алдаатай бичдэг хуудас юм. Алдаагүй бичдэг хуудас байна уу?
Medrel hog ve shataagaad baihdaa yahav dee