УЛС ТӨР

“Импортын ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн барилаа”

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар мэдээлэл хийлээ. Тэд “Импортын ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэх хууль”-ийн төсөл өргөн барьж байгаагаа дуулгалаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ “Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд хуулийн төсөл өргөн барьж байна. Гаднаас импортоор орж ирж байгаа хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хуулийн төсөл өргөн барьж байна. Монгол Улс хүнсний ногоогоо нэгэн үед 100 хувь дотоодоосоо хангаж байсан. Одоо дөнгөн данган 40 хувь хүрэхгүйг хувийг нь дотоодоосоо хангаж байна. Үлдсэнийг нь гаднаас орж ирэх чанаргүй ногоо эзэлж байна. Хүнсний ногооны гаалийн татварыг нэмэгдүүлэх нь зөвхөн хэдэн ногоочдын асуудал биш. Гадагшаа урсах валютыг хаах асуудал биш. Энэ бол Монгол хүний эрүүл, аюулгүй байх асуудал. Яагаад гэвэл урд хөршөөс орж ирдэг ногоо чанарын баталгаагүй, 70-80 төрлийн газар тариаланд хэрэглэдэг хор байдгаас дөнгөж 4-5-ийг нь манай мэргэжлийн хяналтынхан хянаж чаддаг. Тиймээс хилээр химийн хортой хүнсний ногоо орж ирж байна гэсэн үг. Монголын олон газар тариалангийн компаниуд хүнсний ногооны салбараас гарч байна. Сэлэнгэ аймаг 6000 гаруй ногоочинтой байсан бол одоо 3000 орчим болсон байна. Хуулийн төслийг батлуулснаар өдөр тутмын хэрэгцээндээ хүмүүс чанартай дотоодын ногоогоор хангагдах боломж бүрдэх юм. Тиймээс энэ хуулийн төслийг хаврын чуулганаар шуурхай горимоор хэлэлцүүлнэ. Тиймээс манай ногоочид ногоогоо сайн тарих хэрэгтэй” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Монгол Улс сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөлөөрөө эхний гурван байрт зогсож байгаа. Энэ бол бидний идэж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. 1997 онд Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад элсэж орсон байдаг. Ингэхдээ бодлогын хувьд алдаа гаргаж, дээд тал нь 20 хувийн татвар тавьж өгсөн. Энэ нь монгол хүний хэрэглээнд шууд нөлөөлж эхэлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ккк
ккк
2020-04-10 13:00

Монгол улс энэ 2 тэнэгээр тутаагүй байлтай. Ингэхэд та 2 ядаж �##�гын чинээ газарт хамгийн түгээмэл тарьж ургуулдаг төмс тарж үзсэн үү?

Холбоотой мэдээ

Back to top button