СХД-т хууль бусаар нүхэн жорлон ариутгах бодис тарааж байсныг зогсоожээ

СХД-н Засаг дарга Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Сонгино хайрхан дүүргийн хэмжээнд 5512 ажилтан, 2584 чиглэлд эргүүл хийж 24 мянга гаруй иргэнд зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Дүүргийн эмнэлэгтэй хоёр эмнэлэгт тусгаарлах тасаг бий болгоод, хэрвээ ямар нэгэн байдлаар шаардлага гарвал, түүнд иргэдийг тусгаарлах байрыг бий болгож байна. Хяналтаас гарсан 208 орчим иргэнд бид байнгын хяналт тавьж ажиллаж байна.
65.2 сая төгрөгийг иргэд болон байгууллагуудаас хуримтлал үүсгэснээс бид хоёр эмнэлэгтэй шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өглөө. Дүүргийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгүүд болон бусад байгууллагуудаас ирсэн амны хаалтыг иргэдэд тарааж байна. Та бүхэн анзаарсан бол Сонгино хайрхан дүүргийн гудамж талбайг бид ариутгалын ажиллагааг хийсэн. Бид төрийн зүгээс авах ёстой бүхий л арга хэмжээг авч байгаа. Мөн дараагийн удаа гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгах ажлыг эхлүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн л байна. Яагаад зогсоодог ?